ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /VOA/. Пүрэв гарагт буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампад баяр хүргээд, Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.
Д.Трампыг сонгуульд ялсны дараа анх удаа мэдэгдэл хийхдээ, өнгөрсөн 7 дугаар сард Пенсильвани муж улсад болсон цуглааны үеэр амь насанд нь халдахыг оролдох үеэр өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ харуулсан хэмээн В.Путин онцолжээ.
"Миний бодлоор тэр өөрийгөө эр хүн шиг зоригтой, зөв байдлаар харуулсан. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэе" гэж В.Путин Сочи хотод болсон Валдай клубийн уулзалтын үеэр хэлсэн байна. Сонгуулийн суртачилгааныхаа үеэр Украины тухай, мөн Орос, Америкийн харилцааг сэргээх талаар Д.Трамп зүй ёсоор анхаарал хандуулах ёстой үг хэлсэн гэж В.Путин онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол 24 цагийн дотор Украинд энх тайван тогтоож чадна гэж Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсан ч Дэлхийн II дайнаас хойших Европ дахь цэргийн хамгийн том мөргөлдөөнийг хэрхэн зогсоох гэж байгаагаа дурдаагүй юм.
Хэрэв Д.Трампаас уулзалт хийх санал гаргавал яах вэ гэсэн асуултад В.Путин Д.Трампын засаг захиргаа хүсвэл харилцаагаа сэргээхэд бэлэн, Трамптай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ. Орос улс АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа ч “бөмбөг одоо Вашингтоны талд байна” гэж В.Путин онцлон тэмдэглэжээ. Тэрбээр Хятад улс Оросын "холбоотон улс" гэдгийг мөн онцолсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
Трамп 4 жилийн өмнө ялалтаа Байденд луйвардуулж алдсан, 4 жилийн турш шүүх цагдаад дарамтлуулж 100 гаруй гэмт хэрэгт гүтгэгдэн сэрдэгдсэн, 4 жилийн турш Америк Европын хэвлэл мэдээллийн бай болж муугаар хэлэгдэн доромжлолд бөмбөгдүүлсэн, 2 удаа амь насанд нь халдах оролдлого гарсан, сая сонгуулиар Байден Харрисын төрийн машины эсрэг тэмцэж саналынхаа 10-15 хувийг луйвардуулсан ч ялаад дийлээд гараад ирлээ! Трамп бол үнэхээр хүчирхэг удирдагч юм байна! Маш зөв сонголт хийсэн Америкийн ард түмэнд баяр хүргэе! БРАВО!
харрис уйлчих гээд байх шиг. гэхдээ дайн дэмжээд баларлаа. дэд байхдаа маш их баярлаад байвуу яав. өчидр уржигдрын үгэнд бидэн руу заналхийлвэл тууштай тэмцэнэ барина нтр оросын байр суурийг хэлээд байх шиг. тэмцлээ үргэлжлүүлсээр байна ч гэнэ үү юу ч гэнэ үү. 🌿💦
тэрбээр хятад улс оросын "холбоотон улс" гэдгийг мөн онцолсон байна🇷🇺🇨🇳. дэлхийг шүүдрээр угаана улаан тугаар хучина 🌏🌍🌎 🤩 одууд мээнь улаан хивсэн дээгүүр алхаад байж дээ 😉
Орос бол Орос, Путин бол Путин л юм даа, өөрийн бодолтой илүү дутуу үг дугараxгүй шоудаxгүй.
... ... xийx юмаа xийчихдэг дайнаас ч айxгүй гуйвж туйваад байxгүй тэр энэ гэxгүй
Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд америк улсын өрийг найман триллион доллараар өсгөж, энэ их мөнгөний ихэнх хувийг вакцин үйлдвэрлэл, украины дайн, дүрвэгсэд, хүмүүнлэгийн тусламжид зарцуулж, тэрбумтангууд корпорациудын эзэд хуваан авч, америкчууд энэ их мөнгөнөөс хүртэж чадахгүй америкчуудад өр болж үлдсэнд америкчууд ардчилалд дургүйцэж трампыг ерөнхийлөгчөөр сонгосон.
трамп ханиад ч хүрэхгүй, ковидоор бараг ганц хоног л өвдсөн, вакцинжсан байсан байх.
албан ёсоор баяр хүргээгүй ээ,үгийн далимд нэгэнт сонгогдсон болохоор баяр хүргэчихьеээ л гэсэн болохоос шууд өөрт нь хандсан юм байхгүй,манай улстай сөрөг харьцаатай улсын тэргүүнд бид шууд баяр хүргэх бодолгүй бна гэж тамгын газрын дарга нь урьд нь сэтгүүлчдэд мэдэгдсэн шүүдээ,нээх албан ёсоор баяр хүргэсэн мэт мэдээлэх нь ямар учиртай юм бэ Д.Жаргал гуай