Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн 2024 оны арвэннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, З.Нарантуяаг Гүйцэтгэх захирлаар томиллоо. Улмаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Батаа Банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгөв. Тэрбээр өөрийн хүсэлтээр Банкны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж байгаа юм.
З.Нарантуяа нь эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагаар мастер хамгаалсан. Монголбанканд 1992-2006 онд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006 - 2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал, 2010 - 2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан туршлагатай.
Сэтгэгдэл8
Амжилт хүсэе
ажиллад өг, алаад өг! амжилт хүсье!
өрөвдвөл өр рүү өшиглөнө.
өө. шуудан банк дампуураа биз дээ. хадгаламж байгаа юмуу. уб банк билүү.
банкны ажилтны хавтсанд д.нацагдоржийн банк гэсэн шүлэг байдаг.
Зөв хүнээ томилжээ. Амжилт хүсье.
Erdenbat гээд хар мал юу хийж яваа хар мал вэ?
Erdenbat гээд хар мал юу хийж яваа хар мал вэ?