Намайг их шүүмжилдэг:–Элдэв номнол, үглэл зөндөө бичлээ. Ганцхан зөв болгох аргаа бичихгүй юм гэж. Сайхан шүүмжлэгч. Тэгсэн мөртлөө гарцыг нь бичээч гэсний хариуд эхний, суурь, хожим алтаар ч үл хэмжигдэх тэр ГАРЦ-ыг чинь одоо зааж өгье! Зөв болгох арга чинь тэр!
“Дэлхийд юу ч хийхгүй мөртөө өлсөхгүй амьдарч болдог ард түмэн монголчуудаас өөр хаана ч байхгүй. Бараг л мал нь өөрөө өсөөд үржээд байдаг нь баярламаар ч юм шиг, санаа амар амьдрал ч юм шиг. Гэтэл энэ дэлхий дээр өлсөж үхэж байгаа хүн сая саяараа бий.
Уг нь ийм сайхан эх оронтой, ийм ухаалаг, цөөхүүлээ ард түмэн нэг л зүг чигээ олвол дороо өөрчлөгдөнө дөө” хэмээн японы эрдэмтэн зохиолч, миний номын садан Т.Мацуда манай нэр хүндтэй нэг сонинд ярьсан байснаас үүдээд нөгөө л ярьдагаа, бичдэгээ дахин цэгцлээд энд бичье, толилуулъя гэж шийдлээ. Монголын төр-засаг нь ямагт түгшүүрийн байдалд ажиллана. Төр нь төр шиг байж чадахгүй, улс төрийн эр зориг дутна, хулчийна, популизмдэнэ. Өнөө маргаашаа аргацаасан бодлого л яваад байна. Гал алдчихгүй байхыг л хичээнэ. “Ажил хийгээд өгөөч ээ!” хэмээн Монголын төр-засаг 34 жилийн турш ард түмнээ ятгаад тусыг эс олжээ. Ятгалга нь уянгын уриалга болж хэлэгдээд ч нэмэр алга. Нохой хуцсаны дайтай ардуудад сонсогддог байх.
Ардууд нь ч ардууд. Цөс ихтэй. Аугаа удамтай, аугаа түүхтэй гэх боловч тэр нь хийрхэл болж хааяа дэврэхээс биш, бүтээх босгоход нь сэтгэлийн тэнхээ өгнө гэж байхгүй.
Үнэлэх эрхэмлэх зүйлгүй, огтын ажил төрөлгүй, заль мэх, хулгай зэлгий, гуйлга түүлгэ, тэтгэмж тэтгэлэгээр өдөр хоног өнгөрөөж буй үлгэн салган айл өрх нийслэлд олон мянгаараа байна. Аймаг сумын төвүүдэд ч байна. Энэ бүхнийг ганцхан хатуу хуулиар (ганцхан шүү!) бүхнийг шийдчихээр санагдах юм. Төрийн бүх өндөрлөг, УИХ-ын 126 гишүүн, орон нутгийн ИТХ-ын бүх депутат бүгд сонортоо авна уу? ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ, ЭРҮҮЛ САРУУЛ ХҮН АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ТАТВАР ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ! Ийм нэг цоо шинэ хууль мөрдүүлээд түүхэнд алтан үсгээр бичигдэцгээе!
Ийм хууль баталж мөрүүлсний ашиг тус:
1.Ажилгүй орлогогүй иргэд гэдэг ойлголт ганц далайлтаар ганцхан жилийн дотор алга болно. Мэдээж эхэндээ хагас жил ч юм уу ах дүүсээсээ зээлээд, ломбард, санхүүгийн элдэв махинацаар тэр татвараа төлөг. Дараачийн хагас жилээс зээлдүүлэх хүн олдохгүй болно. Гэнэт ухаарна. Ариусна. Ажил эрхлэхгүй бол сөнөлөө гэдгээ яс махандаа тултал мэдэрнэ ойлгоно. Ингээд хоёр зуу, гурван зуу мянгаар тоологддог ажлын сул байрууд дороо дүүрнэ.
2.Улс даяараа язганатал хөдөлмөрлөнө. Язганатал хөдөлмөрлөхийг дагалдаад эдийн засаг төрөлжинө. Одоогийн үхээнц эдийн засаг амилна. Нэмүү өртөг шингэнэ. Экспортын чиглэлтэй болно. Ажил олгогчид жинхэнээсээ эх орныхоо эзэд нь болно. Бизнесчид нь ч эх орондоо буян үйлдэгсэд болж хувирна. Ажлын байруудын эрэлт хэрэгцээ эрс ихсэнэ, олдохоо болино.
3.Улаанбаатарын даацын хэтрэл, замын түгжрэл, хөрс ус агаарын бохирдлыг энэ хуулийн хүчээр өлхөөн шийдчихнэ. Хөдөөнөөс хот руу орж ирээд ядуурсан, золбирсон, ажилгүй арчаагүй яваа үй түмэн иргэд сайндаа л хагас жил хүртэл татвараа өр тавьж төлөөд аргаа бараад мухардахдаа хөдөө рүүгээ төрсөн нутгаа зорино. Бараг тал нь гараад явчих байх. Гэвч аймаг суманд нь ажил эрхлээгүйн татвар авч байх тул яалт ч үгүй мухардаад ажил хийхээс аргагүй болно.
4.Мэргэжлийн төрөл зүйлүүд эрс нэмэгдэнэ. Одоо нийслэлээр жишээлэхэд насанд хүрсэн иргэдийн үлэмж нь худалдагч, хувийн таксины жолооч, нийтийн хоолчны ажил эрхэлж байна. Тэр нь ашигтай ашиггүй нь мэдэгдэхгүй. Татварын ийм бодлогын дүнд худалдагч, жолооч, нийтийн хоолны тогоочийн мэргэжил, ажлын байр эрс багасна. Хувийн машины тоо автоматаар цөөрнө. Үй түмэн жолооч худалдагч нар бүтээлч өөр ажил эрэлхийлнэ.
5.Нийслэл дэх энэ их зах дэлгүүрүүд олон жилийнхээ барааны нөөцөнд дарагдаад нэмж овоолсоор байгаагаа цэгцэлнэ. Бараа нь гүйхгүй, хэн ч авахгүй байх аваас бараа лангууны манаач ийм олуулаа зэрэгцэн хийдгээсээ сална. Өөрөөр сэтгэнэ. Энэ их овоолсон бараагаа Сибирь, Умард Орос руу зөөвөрлөж таарна. Гадаадад гаргаж борлуулах арга ухаан сийлнэ. XXI зууны наймааны ухаанд суралцана.
6.Ажлын байрууд олноороо бий болсноороо сүүдрийн эдийн засаг, далд хуйвалдааны өрхийн жижиг бизнес, амиа аргацаасан жижиг аж ахуйнууд төрөл арилжина, тэлнэ, томорно, шилэн болно. Газар эргэлтэд орно. Амарчилж аж төрдөг, биеийн амар хардаг, үлгэн салган, гурилддаг дадал халагдана.
7.Монгол хүн монгол хүндээ захирагдаж харилцан ажиллахаас өөр гарцгүй болно. Хөдөлмөрийн харилцаанаас үүсэх зөрчил мөргөлдөөн багасна. Үнэ цэнэтэй олдсон ажлын байрандаа тогтвортой ажиллахыг хичээнэ. Хөдөлмөрийн харилцаа огт өөрөөр, эрүүл саруулаар хөгжих болно. Ажил хөдөлмөрийн нэр хүнд өснө.
8.Төрөөс татаастай аймаг сумын төвүүд оволзсон бүтээн байгуулалт руу шилжинэ. Хөгжлийн төвүүд бий болно. Бүтээнэ босгоно, бүтээхийн тулд сэтгэдэг болно.
9.Улс даяараа ажлын байрны төлөө өрсөлдөнө, уралдана, өөрийгөө хөгжүүлнэ, монгол хүн эрүүлжнэ, архи тамхи, залилан, луйвар гэх мэт буруу муу дадлаа гээнэ, ирээдүй хойч үедээ үүрдийн буян үйлдэхийн тулд монгол хүн цоо шинээр төлөвшиж хүмүүжинэ. Эрүүл урт наслахыг хичээх болно. Амьдралд хайртай болно.
10.Монголд оюун санааны, сэтгэхүйн маш том хувьсал хувьсгал авчирна. Сул дэл байх, цаг нөхцөөх, хэрэгтэй хэрэггүй юмаар оролдох, архидах, золбирох, дампуурах явдлыг эцэслүүлнэ. Бүгдээрээ зөв шахаанд орно. Хуучнаар ТМС гэж нэрлэдэг сургалтын төвүүд дүүрнэ. Ажилчин малчин анги жинхэнээрээ дахин бий болно.
11.Хөдөлмөрийн сэхээтнээрээ ялгарна.
12.Монгол хүний хүмүүжил, соёл шал өмнөө болж төрөл арилжина. Хүүхдийн хүмүүжил зүгширнэ. Гэр бүл салалт, өнчрөл эрс багасна. Ажлын байранд үр хүүхдээ бэлтгэх сэтгэхүй гүн сууна. Ажлын байранд өөрийгөө бэлтгэнэ. Бултаараа бэлтгэнэ. Хичээнэ.
13.Монгол хүн эх орондоо ч, харьд ч боолын хөдөлмөр эрхэлдэг, боолын сэтгэлгээтэй явдгаа болино. Зовхи нь өөдөө болно.
14.Хөдөлмөрийн шинэ харилцааг дагалдаад гэмт хэрэг эрс багасна. Хулгай луйвар, залилан, дээрэм нийгэмд жигшигдэнэ. Малын хулгай хөдөөд байхгүй болно.
15.Намын талцал, гишүүнчлэлийн тоо, нам дагасан хүн сүрэг байхгүй болно. Энэ хууль намуудад халгаатай байхыг үгүйсгэхгүй. Нам хожих ёстой бус эх орон хожих ёстой хуулийн тухай том зургаар би уриалж байна.
16.Энэ хуулийг санаачилж мөрдүүлсэн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч Монголын түүхнээ алтан үсгээр бичигдэн үүрд мөнхөрнө.
Ийм олон үр дүнг төсөөлж болж байна. Огт болохгүй бүтэхгүй юмыг би санал болгоогүй. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй, хийх хүнд бэрхшээл мундахгүй. Гэхдээ Монголын төр байна, төр хүчтэй, төр эрхэм, нэр хүндтэй гэдгээ л үүн дээр гаргачих хэрэгтэй! Гурав аравны тавхан сая хүн дэндүү уйтгартай, утгагүй, залхуутай, өлөв долов, өөрсдийгөө тамлаж амьдарч байгаагаа даруй халъя гэвэл ганцхан энэ хуулийг л батлаад хэрэгжүүлчих, хэрэглэчих!
Д.Баярхүү
Сэтгэгдэл28
Тэнэг хүн хөдөлмөрч байх ямар хэцүү юм бэ
яг яг, шүд Баярхүү гуай зөнөчихсөн юм байж өмхийгөө тавиад өөрийгөө мундаг гээд дүрдээ итгэчихсэн байна, ккк
Беларуст яг наадахыг чинь аль дээр эхлүүлсэн санагдах юм. Өөрчлөлт гарсан уу?
Хууль гэдгийн цаана бүлэглэл байгаа. Иймд бүлэглэлд дарлуулж үл чадна. Төрийн сонгууль байгаа шалтгааныг бүлэглэлд өгч үл болно. Төрийн сонгуулиар бүлэглэлд цохилт өгч байх ёстой. Бүлэглэл даварч болохгүйг ард түмэн сонгуулиар бүлэглэлд цохилт өгөх бие даагч нарыг монголын төрд гаргаж байх ёстой.
Бүлэглэл бүгдийг луйвардахын тулд хууль зохиодогийг бүгд харлаа, мэдэрлээ, ядарлаа.
дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!
Буруу хө төр засаги гарсан хүмүүс ийм үхээнц улс байогах гээл бна ядуу сонгогч тэдэнд хэрэгтэй ААН ийг татвараар яаж дарамталж сөхрүүлж бна тэдэнд ажилтай орлоготой монгол хүн хэрэггүй харин халамж тэтгэвэр авдаг ядуу иргэд хэрэгтэ гэж үзэж бгаад бгаа юм
Буруу хө төр засаги гарсан хүмүүс ийм үхээнц улс байогах гээл бна ядуу сонгогч тэдэнд хэрэгтэй ААН ийг татвараар яаж дарамталж сөхрүүлж бна тэдэнд ажилтай орлоготой монгол хүн хэрэггүй харин халамж тэтгэвэр авдаг ядуу иргэд хэрэгтэ гэж үзэж бгаад бгаа юм
Үнэний талд ойр боловч ажилаад цалин нь хүрэлцэхгүй байна яахуу
Соц үед хүүхэдгүйн татвар гэж байлаа. Татвар дараагийн асуудал. Намын дарлал , хулгай луйвраас салах нь эн тэргүүний зорилт.
Энэ Дорсгой ч мөнгөний үнэр авчихсан, дарангуйлагчаа хүсээд арын сүвээ тослоод их л бэлдсэн юм бх даа
хасгийн шээснүүд ажил хийхгүй маш их хүнсний талон авч байна энийг болиулах хэрэгтэй байна
Хойд солонгосын жишгээр амьдрах юм байна л даа!
yadarsan ard tumeesee ayga hoolnii tolon kharamlaad ene yazgariig unagaad ogohgiu kok ni gej helekees dee
you bicheed baigaagaa oilgoj uz ooroo dakhin unsh
ийм мэдрэл муутай пзда нарын яриаг нийтлээд л байж байдаг
Баярхуу ямагт эох баригсдын талд тэдний эох ашгийг бодож тэдний ард иргэдээсээ айгаад шууд хэлж чадпхгуй юмыг ярьж бичдэг юм Эруул саруул мортлоо ажил хийхгуй байгаа нийгмийн чмар булэгтбайгаа юм бэ Тэрийг тодорхой хэлээч Миний бодлоор баячуудын авгай хуухдукд л ажил хийхгуй унэтэй машин унаад гадаадад зугаалаад явдаг юм бишуу
Сайн уу Дэмжиж байна.хэрэгжүүлэхэд... урьд нь тийм л байсан ажил хөдөлмөрт шахаас биш татвар бага л байсандаа.одоо хүний эрх энэ тэр эсэргүүуэлийг л давах хэрэгтэй дээ..
Яриад байгаа ажилгүйдэл чинь өнгөрсөн Соц- нийгмийн үед байсныг болохгүй бүтэхгүй юм байна, бүгдийг тэгш жигд болголоо гээд эхлүүлээд байсан хэдэн үйлдвэрүүдээ хулгайчууд нь хувьчилж аваад тарааж нурааж хаячхаад одоо хуулийн дарангуйлал ярж уриалаад энэ Баярхүү гэгч ёстой чонотой нийлсэн нохой гэгч шиг эргэж ард түмэн рүүгээ боргосон, ард түмнээ буруутгаса, мөнгөжсөн талд гарч хуцсан доктор гэлүү, дипламат ч гэлүү гоё гоё чимэг сэтэр зүүсэн дүлзэн гэгч юм байна
Ямарч дарангуйлал хэрэггүй!!!! Ард түмэн чинь сөхөрч бна!!!!
Санал нэг байна шүү. Баярхүү гуай ч зөв л ярьж бичдэг мундаг сэтгэгч л дээ. Даанч Монголоор дүүрэн Баярхүү гуайгаас хамаагүй илүү ухаантнууд дүүрэн. Бараг 3 саяул байх. Тэр ухаантнуудын зарим нь доор боргосон л харагдана кккк
Маш зөв санал дэвшүүлжээ.Үүнээс өөр зөв арга байхгүй.Төр засаг эрхтэн дархтангууд үүнийг хэрэгжүүлж ард түмэн улс орноо авраач ээ!
Маш зөв санал дэвшүүлжээ.Үүнээс өөр зөв арга байхгүй.Төр засаг эрхтэн дархтангууд үүнийг хэрэгжүүлж ард түмэн улс орноо авраач ээ!
Энэ ч үнэн дээ хууль нь зөөлдөөд байгаа юм хууль нь хатуу байх тусам л хөдөлмөрлөх ажиллах амьдралаа дээшлүүлэх суралцахын төлөө хүн бүр чармайна одоогийн байгаа байдал арилж өөрчлөгдөнө. Маш зөв санаанууд дэвшүүлсэн байна гэвч энэ ИХ ХУРАЛ ПАРАЛАМЕНТ ЫН эрхмүүд хийж чадах эсэх нь л эргэлзээтэй Хууль нь хатуу байвал хэт салан задгай зах замбараагүй үлгэн салган залхуу зайдан бэлэнчлэх гэсэн сэтгэлгээ арилах л ёстой
Энэ ч үнэн дээ хууль нь зөөлдөөд байгаа юм хууль нь хатуу байх тусам л хөдөлмөрлөх ажиллах амьдралаа дээшлүүлэх суралцахын төлөө хүн бүр чармайна одоогийн байгаа байдал арилж өөрчлөгдөнө. Маш зөв санаанууд дэвшүүлсэн байна гэвч энэ ИХ ХУРАЛ ПАРАЛАМЕНТ ЫН эрхмүүд хийж чадах эсэх нь л эргэлзээтэй Хууль нь хатуу байвал хэт салан задгай зах замбараагүй үлгэн салган залхуу зайдан бэлэнчлэх гэсэн сэтгэлгээ арилах л ёстой
Таньтай санал нэг байна. Гагцхүү хөдөлмөрийн үнэлэмжээ яаж өсгөхөө бодмоор доо
Цалингаа хүний амьдралд хүрэлцэхээр өгдөг бол ажил хийх хүсэлтэй олон залуучууд очно. Даанч шүлс нулимж байгаа хэмжээний цалингаар хэн амьдрахав дээ. Такси нь арай дөнгүүр байна.
Баярхүү овоо бичнэ. гэхдээ энэ бол эдийн засгийн асуудал.Мөнгө баялагийг хүн хөдөлмөрөөр л бүтээдэг. Татвар бол төр иргэн хоёрын ганц харилцаа. бүтээсэн баялагаасаа л татвар тогтоосон хувиар төлнө. Монголын төр чинь татварыг богоор авч байсан юм биш үү? одоо ажилгүй хүн хаанаас татварын мөнгө олох билээ. би ганы санал дээр ганц санал нэмэрлэе. Шинэ юм гэж мартагдсан хуучин юмыг хэлнэ. Соц нийгмийн үед хэргэлэж байсан албадан хөдөлмөр эрхлэлтийг сэргээх хэрэгтэй. хөдөлмөрийн хөлсөөр нь байр, орон сууцаар хангана, эрүүл мэнд, нийгмйн даатгалын үйлчилгээнг үзүүлнэ. тэгээд л болоо гоё байгаа биз.