Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег энэ оны 11 дүгээр сарын 07-нд хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг манай “оюун санааны хөрш” Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд цаашид Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв. Мөн 2025 онд тохиох Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд А.Готсурве Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эдийн засаг, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт онцгойлон анхаарал хандуулж ажиллахаа онцлов.
Талууд хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр болон Монгол, Энэтхэгийн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Сэтгэгдэл4
Энэтхэгийн засгийн газраа дахин битгий мөнгө өгөөрэй. Газрын тосны үйлдвэр барьж өгч болно. Мөнгө л өгч болдоггүй юм шүү. Манай дарга нар өлөн шүү!!!
Монгол африк хоёр өлөн болохоор африк монгол хоёрт авилгал ядуурал их байдаг.
Монголын төрөөр дүүрэн авлигалч хулгайч нар байгаа шүү..
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА ӨНДРӨӨС УНАЖ НАС БАРЖЭЭ - Хотын захиргааныхан Хайнанд амарч, зугаалж явах үеэр нэг нь 21 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар зарим хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Тодруулбал, талийгаач Улаанбаатар хотын Захирагчийн албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга О гэх эмэгтэй байсан аж. Хайнань нь БНХАУ-ын аялал жуулчлалын тусгай бүс бөгөөд талийгаачийн нас барсан талаар Монгол Улс руу шуурхай мэдээлсэн байна. Одоогоор тус хэргийг хотын захиргааны зүгээс ихээхэн нууцалж байна.