Засгийн газрын дэргэдэх төрийн бүтээмж хариуцсан байгууллага, үндэсний хороод өнөөдөр (2024.11.07) төрийн ордонд хуралдлаа. Хурлаар төрийн процессын инженерчлэл, төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг танилцуулж, Төрийн албаны хууль тогтоомжийн шинэчлэл, процессын дахин инженерчлэл, Төрийн чадамж буюу бүтээмжийн тухай хэлэлцэв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг үүрэг болгов. "Алсын хараа 2050" зэрэг хөгжлийн томоохон зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхдээ салбаруудын хамтын ажиллагааг орхигдуулснаар үр дүн нь учир дутагдалтай гарч байгааг өнгөрсөн 30 жил харуулж байна. Тиймээс хуралдаанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагаагаа сайжруулж, үр дүнтэй ажиллахад анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэв. Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөл , Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засгийн бодлогын зөвлөл, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, “Алсын хараа 2050” Үндэсний хороо, Засгийн газрын хүний нөөцийн газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөллүүд оролцлоо.
Сэтгэгдэл5
Анхаарал хандуулснаар ажил бүтэхгүй ээ. Менежмент гэж нэг юм байдаг юм аа. Тодорхой онолтой, шинжлэх ухаантай юмыг захиргааны аргаар шийднэ гэвэл үлгэр
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА ӨНДРӨӨС УНАЖ НАС БАРЖЭЭ - Хотын захиргааныхан Хайнанд амарч, зугаалж явах үеэр нэг нь 21 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар зарим хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Тодруулбал, талийгаач Улаанбаатар хотын Захирагчийн албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга О гэх эмэгтэй байсан аж. Хайнань нь БНХАУ-ын аялал жуулчлалын тусгай бүс бөгөөд талийгаачийн нас барсан талаар Монгол Улс руу шуурхай мэдээлсэн байна. Одоогоор тус хэргийг хотын захиргааны зүгээс ихээхэн нууцалж байна.
Үхсэн хатсаны алсын хараа. Яг урдаа, хамар дороо байгаа цахилгаан станцаа хараад шийдвэрлэж чадаагүй байж, алсыг харна гэж юу байх вэ. Мэдрэл муутай ажил хийж үзээгүй хүмүүсээр төрөө дүүргэчихээд хөгжил яриад ч яах вэ.
Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг "Трафигура"-гийн Э.Жононбаяр толгой компаниасаа 5 жилийн турш $1.1 тэрбумын луйвар хийжээ Монголын нийт шатахууны зах зээлийн 20 гаруй хувийг эзэгнэж, нефтийн завсрын бүтээгдэхүүний импортоор ноёрхлоо тогтоодог Э.Жононбаяр толгой компаниасаа таван жилийн турш 1.1 тэрбум ам.доллар залилсан болох нь тогтоогджээ.
https://surag.mn/article/2084