sonin.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нарын гаргасан 2025 оны улсын төсвийн зардлыг бууруулахар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буй шаардлагыг дэмжин, гарын үсэг зуржээ.


Уг шаардлагад одоогийн байдлаар УИХ дахь "Үндэсний Эвсэл"-ийн төлөөлөл бүгд буюу Н.Номтойбаяр, А.Ундраа, М.Сарнай, Д.Пүрэвдаваа нар, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ХҮН намаас УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэгдэн, гарын үсэг зураад байна.



Сонирхолтой нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайд Ч.Номингийн "18.3 тэрбумын ваучер"-ын төслийг улайран сурталчилж байсан бөгөөд facebook-ээр лайв хийн, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Соёл, Урлагийн Газрынхан М.Нарантуяа-Нарагийн лайвыг нийгмийн сүлжээгээр түгээж байв. Харин одоо УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "18.3 тэрбумын ваучер"-ыг дэмжигчээс гэнэт төсвийг эсэргүүцэгч болж хувирч буй ажээ.



Н.Отгон