Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег энэ сарын 6-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжиж байгааг тэмдэглээд, Европын Холбооны шугамаар хэрэгжүүлж буй төслүүд амжилттай хэрэгжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Цаашид улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, ялангуяа хоёр талын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтын хүрээнд тэлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллаж, бодит үр дүн гаргахаа нотлов. Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 35 жилийн ой тохиож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл2
ЕХ-ны комиссын тэргүүн хатагтай Урзула фон дер Леуен шоронд орох уу? Урзула фон дер Леуены файзер вакцины шуугиан дахин сөхөгдөж байна. Түүнийг ЕХ-ны шүүхээс буруутайд тооцож, шалгуулахыг шаардсан боловч одоо хүртэл ажлаа хийсээр байна. Урзула фон дер Леуен Фейзер вакцины талаарх чухал материалыг санаатайгаар алга болгосон,хэн нэгэнтэй чатласан чухал мессежийг устгасан, олон тэрбум еврогийн асуудалтай холбоотой гэж шүүхээс буруутгасан ч тэрээр ажлаа хийсээр байна. В.Орбан, Бундестагийн АFD намын гишүүд шалгуулахыг дахин шаардвал юу болох вэ? Хэдийгээр шүүхийн процесс удаан үргэлжилж болох ч буруу нь тогтоогдвол тэрээр шоронд орох ёстой гэнэ.
ёвропийг монгол баяжуулна гэнэ үү