Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайдын багцад туссан "Соёлын эрхийн бичиг" санаачилга буюу 18.3 тэрбум төгрөгийн киноны ваучер тараах саналыг УИХ дэмжээд буй билээ. Энэ нь нийгмийн шүүмжлэлийг ихээхэн дагуулж буй. Үүнтэй холботойгоор өчигдөр Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал тус яамны харьяа байгууллагуудын удирдлагын хамт өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв.
Энэ үеэрээ тэрээр: "2025 оны төсвийг батлах үйл явцтай холбогдуулан Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайдын төсвийн багцын Соёлын эрхийн бичиг арга хэмжээний зардалтай холбоотой сөрөг, ташаа ойлголтууд нийгэмд их явж байна. Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамнаас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бид соёлын дархлааны асуудлыг улсын амин чухал гол сэдэв, асуудал гэж үздэг. Соёлын дархлаа гэдэг нь Монгол Улс оршин тогтнох, Монгол Улс дэлхий дахины улс орнуудаас ялгарч буй томоохон үзэгдэл.
Сүүлийн жилүүдэд гадаад орны соёлын янз бүрийн довтолгоо болон соёлын даяаршилтай холбоотой Монголын орчин үеийн залуучуудын дунд үндэсний өв соёл, түүх судлал, үндэсний эх хэлний асуудал хөндөгдөж байна. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын нэг бол Соёлын эрхийн бичиг юм.
Энэ эрхийн бичгийн гол агуулга нь Монгол Улсад буй 16-18 насны 183 мянган хүүхэд, залуучууд бий. Тэдэнд чиглэсэн үндэсний соёлын өв, язгуур эрх ашгийг зааж сургах асуудлыг бодлогын хэмжээнд авч хэлэлцэж байгаа.Энэ бодлогыг эсэргүүцнэ гэдэг бол соёлын дархлааг эсэргүүцэж байгаа, улс, үндэстнийхээ соёлын орон зайг гадны орон зайнаас хамгаалах хамгаалалтын бодлогыг эсэргүүцэж байгаатай адилхан зүйл" хэмээсэн юм.
Мөн энэ үеэр УДЭТ-ын захирал Н.Наранбаатар: "Харь орны кинонууд их гарч байна. Гудамжны хамгийн болохгүй үг хэллэг энд гарч байгаа. Яагаад энэ кинонуудыг хуулиар хааж болдоггүй юм бэ? Энэнээс чинь л болоод мафижилт, зодоон цохион, дээрэм зэргийг өөрсдийнхөө хөрсөнд дэлгээд тавьчихаж байна. Үүнээс болоод цэвдэг сэтгэлтэй хүн хайрлахгүй иргэд боловсорч байна. Эцэстээ энэ нь гэр бүл салалтад хүргэж байна." гэсэн дээд боловсрол эзэмшсэн хүн ярьж байна гэхэд эргэлзмээр хачин инээдтэй зүйл ярьсан юм. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг.
Мэдээж нийгмийн асар их шүүмжлэлийг хүлээж буй хатагтай, сайд Ч.Номин "хурган дарга нартаа" олны өмнө гарч, "18.3 тэрбумын ваучер"-ыг дэмжиж ярь гэсэн үүрэг өгсөн байж таараа.
Харин "урагшгүй албат"-уудынх нь яриа олон нийтийн дургүйцэл, жигшил, зэвүүцлийг илүүтэй төрүүлж буйг нийгмийн сүлжээний хандлагаас харж болно. Монгол соёлдоо дургүй, үр хүүхдүүддээ хайргүй нэг ч Монгол хүн байхгүй. Гагцхүү дарааллы хувьд одоо Монгол хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжтэй биш юм аа гэхэд анхан шатны стандарт хангасан нөхцөлд амьдруулах нь л чухал. Иймээс л төсвийн үр ашиггүй шийдэл болох "18.3 тэрбумын ваучер"-ыг эсэргүүцэж байгаа хэрэг. Харин Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал гэх нөхөр болон уг салбарын "хурган дарга" нарын үзэж буйгаар "18.3 тэрбумын ваучер"-ыг дэмжээгүй хүн бүр бараг л Монголын дайсан болох юм гэнэ дээ, базарваань.
А.Бат-Эрдэнэ
Сэтгэгдэл16
Dalaijargal gej usan tolgoitoi tsunh barigch bandi shdee, yun tom yum yaridag yum Be, duurgiin l Hemjeenii lalar shd
Ireedui hoich uyesee mongo haramlsan humuusiig sain temdegleed avaarai, daraagiin songuuliar hariug n ogie
Сайд болохын тулд Данх,Фүүк нарт төлсөн мөнгөө дор хаяж 10 дахин өсгөж эргүүлж олж авахгүй бол хувийн бизнестэй баяачуудад огт ашиггүй.. Энэ олон баяачууд яагаад сайд дарга хийгээд зууралдаад байдаг учрыг өмхий хар малууд минь одоо болтол ойлгохгүй байна уу..
4.1 сая ам.дол Монголын Кино болон Соел урлагаасаа харамлах Ландага машинд 500 тэрбум тогрог зардаг Ухэрууд
Лексус ландага чинь баруунд ажлын машин гэгддэг.Манай юм үзээгүй өмхий малууд л баяачуудын унаа гэж мангарлацгааж байгаа болохоос..Мантуу Хүрэлсүх дээр үед Фургоныг баячуудын унаа гэж мангарлаж намынхаа фургон машиныг аваад идчихсэн түүх бий шүү..
Номин сайнидураараа огцороо Болохгуй байна. соелын дархлааг хуухэд бурт 100 мянга тарааж тогтоохгуй яюуны омно бодлогоо боловсруулчих Олон нийтэд танилцуул Хэлэлцуулэг орнууд Дунд их дээд сургуулийн багш нарын оролцоо уургийг тодорхойлчих яэцэг эхчуудийн толооллийг яриул Тэд юу хийж болохыг олноороо яриад шийдчих Тэрний дараа хуухдууд Д яаж соелын дархлааг бий болгохыг ярь
зөв шүү, огцрох шаардлагатай бна даа
АНХАН ШАТНЫ СТАНДАРТ ХАНГАХ АСУУДЛУУД ЗӨНДӨӨ БАЙНА АА. ХӨ
Данхаас сайдын албан тушаал худалдаж авсан МАН-ын сайд нар өөрсдөд нь ашигтай юманд л хөдөлнө. Энэ 18.3 тэрбумын тодорхой хэсэг нь бодон гахай толгойт Данх,мантуу хар сармагчин Фүүк нарын гүзээнд орно гэдгийг адгийн тэнэг мангуучуул ойлгоно..
Бээжингээс удирдлагатай Бодон гахай толгойт Данх тэргүүтэй Засгийн газар яаралтай огцрох шаардлагатай..МАН зөвхөн Номтойбаярт зориулж 126 гишүүнтэй болох хууль баталсныг өмхий хар малууд минь мэдэж байна уу..
монголыг бүхэлд нь хувьчилж авах ажилд баяр энхсайхан дорж ханд нар ддахиад эхэллээ
яамаа цөөлөөчээ бид ямар орос шиг дэлхийд хосгүй атомын хоёр хөдөлгүүртэй мөс зүсэгч "ЧУКОТКА" "ЯКУТИЯ" 12 000 МЯНГАН КМ ТУСАХ "ЯРС" ПУУЖИН сансарт 50ш хиймэл дагуул хөөргөдөг мега тцас их унаж өсөлтэй бишээ цас их унаж маш хүйтэн болж торнада болж цахилгааны шугамуудыг унагана цахилгааны шугам дэд станцуудыг хувьчилаад хувийн компани юу ч хийхгүй хувьд байгаад америкийг сүйрүүлдэг энрон эрич хүчний компани америкийн төмөр замын компаниуд метроны компани яаж ажиллаж байна орсын улсын адил компани яаж ажиллаж байна метрог хар л даа элбэгдорж шиг хувьчилж авах гэж оролдохоо болиочээ хүүхэдт украйн кино гаднын мөнгөөр төсвийн мөнгийг хуьдаа завшихаа болиочээ
Энэ бодлогыг би дэмждэг. ардчиллын гэх сүүлийн 30 жилд уламжлалт зан заншгил, соёлын өвөөсөө дэндүү ондоошиж байгаа. Амьдралд тохиолдсон нэг жишээг бичье. Одоогоос 4-5 жилийн өмнө юм даа. Хүчит шонхор захаас цагаан сарын ууцаа авахаар явж байтал 4-5 орчим насны хүүхдээ дагуулсан залуухан эмэгтэй бас хамт явж таарав. Тэр үед ууцны наймаачид ууцаа хашаа түшүүлээд босгоод тавьчихдаг байсан. Нөгөө хүү "ээжээ ээжээ энэ яг хүний бөгс шиг байгаа биз?" гэх юм. эргэж яваад нөгөө хоёртойгоо дахиад таарлаа бас нөгөө асуултаа тавьсаар. ТВ-ээр хүний нүцгэн бөгс харж байгаа нялх амьтны буруу юу билээ. Энэ бол Монголчууд бид хоол ундны өв, ёс заншлаа гээж байгаа захын жишээ. Залуу үед ваучераар зогсохгүй чиглэсэн зорилготой маш их ажил хийх цаг болсон.
Хөлдүү тоггүй харанхуй театр хүсээд байгаа юм байх даа. Тийм болчихвол яасан их гоншигнолдох бол?
Хүүхэд, залуусын анхдагч суурь хэрэгцээг хангагдсаны дараа тэд аяндаа хувь хүний хөгжлийн тал дээрээ анхаарах болно. Дараалаа зөв тогтоо...
Хүүхэд, залуусын анхдагч суурь хэрэгцээг хангагдсаны дараа тэд аяндаа хувь хүний хөгжлийн тал дээрээ анхаарах болно. Дараалалаа зөв тогтоо...