
“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум ам.доллар алдсан тухай дуулиан дуусаагүй байна. Хэдийгээр томоохон бөгөөд олон жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулсан ч энэ дуулиан тус группын хувьд тун таагүй тусав. “Трафигура” группын гүйцэтгэх удирдлага “…Бид Монгол дахь компани маань нефтийн бизнест зүй бус үйлдэл гаргасанд сэтгэл маш дундуур байна. “Трафигура” ийм буруутай үйлдэл хийх зарчим, ёс суртахуун байхгүй” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалжийн мэдээллээр “Трафигура” группын Сингапур дахь оффисоос “Трафигурх Монгол” компанийн үйл ажиллагаанд өнгөрсөн жил дотоод хяналт шалгалт хийсэн. Тухайн үед зохих мэдээллийг авч, тэр дагуу ийм хяналт шалгалт зохион байгуулсан. Түүгээр одоо яригдаад байгаа зөрчил илэрсэн.
Өөрөөр хэлбэл, тус группын мэдэгдэлд “…Хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа ч “Трафигура” группын хувьд үүнийг ойролцоогоор таван жилийн хугацаанд хуримтлагдсан томоохон эрсдэл гэдгийг тогтоосон. Үүнээс үүдсэн нийт хохирлын багагүй хувийг Монгол дахь манай “Трафигура” компанийн төлөх өр гэж хүлээн зөвшөөрсөн” гэсэн. Энэ нь уг алдагдал, эсвэл эрсдэл, луйвар гэж тодорхойлогдож буй үйл явц 2018-2023 оны хооронд үйлдэгдсэн болж таарч байна. Мөн нэгэнт Монгол дахь салбарынх нь буруутай үйл ажиллагаа гэж үзсэн учраас үүнийг төлж барагдуулахын тулд 1.1 тэрбум ам.долларыг төсөвлөснөө зарлалаа.
Мөн Монгол дахь салбар нь яаж яваад таван жилийн дотор 1.1 тэрбум ам.долларын асуудалд орчихсон бэ. Энэ талаар “Трафигура” групп “…Компанийн дотоод хяналт шалгалтын дараа хөндлөнгийн хяналт бүхий шалгалтын явцад “Трафигура”-гийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест хувь хүмүүс ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.
Ингэхдээ, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ нь Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн тус группын гүйцэтгэх захирал Жеркми Уэйр албан ёсны мэдэгдлээрээ “…Бид алдаа гаргасан цөөн тооны хүмүүст холбогдох сахилгын арга хэмжээг авч байна” гэлээ. Ямартай ч дээрх шалгалтын дараа энэ 2024 оны хавар “Трафигура Монгол” компанийн захирал Э.Жононбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Гэхдээ “Трафигура” группын зүгээс Монголд болсон үйл явдалтай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй бололтой. Тус группын мэдэгдэлд “…Нарийвчилсан дүгнэлт хийсний дараа энэ асуудал нь Монгол дахь бие даасан үйл ажиллагаанаас тусдаа асуудал гэдэг нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.
Ер нь бол “Трафигура”-гийн албан мэдэгдэлд анхаарал татсан, маш ноцтой зүйл бий. “…Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх бизнест бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлж, хугацаа хэтэрсэн өрийг зориудаар нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдэгдэж, үүнд Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээг үүсгэсэн” гэсэн байгаа юм.
Зүгээр нэг бизесийн өгөө авааг “Трафигура” ингэтлээ эмзэглэж хүлээж авахгүй. Тэр тусмаа ийм өгөө аваанаас үүдсэн гүйлгээний сүлжээг “…Төвөгтэй” гэж тодорхойлохгүй. Тэгвэл тэд юуг “…Гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээ” гэх вэ. Үүнд одоохондоо хэн ч хариулаагүй байна. Гэхдээ оролцогчид бий. Явж явж “Трафигура”-гийн энэ том дүнтэй луйвар, алдагдалд улстөрчид ямар нэг байдлаар холбогдож гарч ирнэ шүү. Яагаад гэхээр сүүлийн хэдэн жилд Монголын улс төр бизнесийн салбарт “цөм татаж” гарч ирсэн “Трафигура” Э.Жононбаяр нефтийн бүтээгдэхүүний импортоос гадна, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхай, банк санхүү, үүрэн телефоны салбарт хөл тавьж байгаа талаар байнга яригдаж ирсэн. Дараагийн удаад жагсаалтыг нь хүргэмз. Хамгийн гол нь Э.Жононбаярын бизнес өргөжих бүрт өнөө хэдэн улстөрч маань л гар хөл нь болчихсон тууж яваа дуулддаг юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл14
Жононбаярын цаана Трафигураг Монголд оруулж ирсэн Элбэгдорж, Цагаан, Алтанхуяг нар эхлэн бичигдэнэ. Дараа нь ЕС Сайханбаяр.... Монголын мафийн менежер гэхүү юу гэхүү, хуурамч шатахууны автор эзэн Жононбаяр нь үе үеийн Меланж компаниар холбогдон ЕС ууд, Миеэгомбын Энхболд, Бадамжунай, Дамбын Хишгээ, Ерөнхийлөгч Хүрэлсүх, МАН ын дарга ЕС Оюунэрдэнэ, Загджав, Сумьяабазар, Ц.Нямдорж, Ажнай Батэрдэнэ, Дагвадорж, Оюунэрдэнийн зөвлөх Отгонбаяр, Дамдинсүрэн, Амартүвшин....гд олон улстөрчид холбогджээ. Эндээс дүгнэлт хийвэл Монголд хуурамч шатахууны нийлүүлж ашиг олдог бүлэг улстөрчид Жононбаярын ар тал болдог байх нь. Трафигура ч өөрөө хуурамч шатахуун нийлүүлдэг компани бж болзошгүй юм.
Эд нар ямар нэртэй ШТС-уудаар хуурамч шатахуунаа зардаг юм бол?
Саарал ордноор дүүрэн луйварчид хулгайчууд.Галдах юмсан.
Хүй Сю Жан,Данх нарын хувийн штс-ууд байгаа..
Дэлхийд нэртэй компани хууль ёсоор орж ирээд үйл ажиллагаагаа эхлээ л биз. Гэтэл заавал 17 онд ажлаа өгсөн Эби, за даа муу нэртэй сураг ч үгүй ардчиллынханыг хавчуулдаг байна аа ха ха ха. Үйл ажиллагаа нь 2018 оноос хойш гээд цагаан дээр хараар бичсэн байна шүү дээ. Тэгэхэд чинь МАНгарууд нар 65 уулаа, модон сэлэмт, данх манх л гангарч байсан ш дээ
Залилан гөлөг вээ
загджав гээд хулгайч чинь ерөнхий аудитор болцон явж байдаг. манайд нээрээ болохоо больжээ. хүзүүгүй хулгайч ... сайханбалаг гээд ёстой нэг ла... хулгайчууд байна аа
Удаа дараа хүн алж ,олон охид хүчиндсэн хүн МАН-ыг мөнгөөр зодож дарга нарыг нь орилууулан хошногодоод өөрийгөө дархлуулж гишүүн болчихсон явж байгаагийн дэргэд Загджав ч ч гайгүй байна..
oyunerdene amundra baatar nar l buh yumand holbootoi baidag nuuts bish bolson
elbegdorjiin hurs geh kolonk huuramch shatuhuun shaj munch olon mashin ewdelsen dee
Ээж нь Эрдэнэсүрэн гээд гаальд байсан авгайг ухахад бүх зүйл тодорхой болно гэсэн мэдээлэл хаа сайгүй явж байна
Нөгөөх л хулгайч Монгол. Монголын шүүхээр явбал Трафигура ялагдана.
Швейцарийн компани нэлээд алдагдал хүлээсэн юм шив дээ 2010 онд орж ирсэн байх шүү манайхан дасгаж байгаад баахан хулгай шааждээ хуурамч шатахуун шатах тослох бүтээгдэхүүнээр нэлээд муу нэртэй хөрс аргал зэрэг ШТС тай шүү
Huuramch benzin.tulsh ni elegnii hawdar bolgoj baigaa