БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 31 /DW/. Кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа зэрэг хямралт нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэглэх нэн шаардлагатай зүйлсийн гурав хоногийн нөөц бүрдүүлэхийг Европын Комиссоос /EК/ Европын Холбооны /ЕХ/ орнуудын иргэдэд зөвлөжээ. Уг зөвлөмжийг аравдугаар сарын 30-ны лхагва гарагт танилцуулсан иргэний болон цэргийн хангамжийг бэхжүүлэх тухай ЕК-ын тайланд тусгасан байна.
Уг тайланд, химийн, биологийн болон цөмийн осол гарсан тохиолдолд иргэд өөрсдийнхөө хэрэгцээг нэн шаардлагатай зүйлсээр хангах талаар зааварчилгаа боловсруулахыг шинжээчид зөвлөжээ.
EК-ын дарга Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ, ганцхан товчлуур дарахад л цахилгааны сүлжээг тасалж, хотуудыг бүхэлд нь харанхуйд автуулна гэдгийг онцлон анхааруулсан байна. Мөн арга хэмжээ авах шаардлагатай байгааг хүн амд тайлбарлахын тулд хямралд бэлтгэх Европын өдрийг бий болгохыг ЕК зөвлөжээ. Зөвлөмжийг зохиогчид ОХУ-ын гибрид довтолгоо болон ЕХ-ны байдлыг тогтворгүй болгох оролдлогын эсрэг тус холбоо хангалттай бэлтгээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Шинжээчдийн зүгээс, хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэх тусгай сүлжээ байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр ЕХ-ны орнуудын тусгай албад, тагнуулын байгууллагууд илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжтой.
Мөн терроризм, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэхийн тулд шифрлэгдсэн мэдээлэлд нэвтрэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Түүнчлэн батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүний Европын нэгдсэн зах зээлийг бий болгохыг зөвлөжээ. Ингэснээр зэвсэг, цэргийн техник худалдан авахад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана гэж шинжээчид дүгнэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Иргэний xамгаалалт гэдэг биздээ энийг цөмөөс xамгаалаx
Иргэний xамгаалалт гэдэг биздээ энийг цөмөөс xамгаалаx
украйн ёвропийн холбоог орос руу тавих цөмийн бохир бөмбөг пуужин өхгүй байна гэж өөрт байгаа цөмийн зэвсгээ ёвроп руу буудаж магадгүй