10-р сарын 30-ны өдөр, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн хурал хийв.
Энэ үеэрээ: "Европын Холбооноос Хятадын цахилгаан автомашинд хийсэн нөхөн олговрын эсрэг шалгалтын эцсийн дүнг зарласан тухай: "Европын Холбооны байгууллагууд ямар нэгэн салбарын шаардлагагүйгээр Хятадын цахилгаан автомашинд нөхөн олговрын эсрэг шалгалт явуулж, өндөр татвар ногдуулах нь сонгодог протекционист үйлдэл юм. Энэ нь Хятад, Европын аж үйлдвэрийн болон ханган нийлүүлэлтийн системд сөргөөр нөлөөлөхөөс гадна Европын хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хохироож, Европын ногоон шилжилт болон дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтад сөргөөр нөлөөлнө .Хятад, Европын харилцааны үндсэн зарчим бол яриа хэлэлцээ, харилцан ашигтай хамтын ажиллагаа юм. Эдийн засаг, худалдааны маргааныг харилцан хүндэтгэлтэйгээр, яриа хэлэлцээрийн замаар зохицуулах нь Хятад, Европын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Мөн энэ нь хоёр талын бизнес эрхлэгчид болон иргэдийн нийтлэг хүлээлт юм. Бид Европын талыг бүтээлч байр суурьтайгаар Хятадтай хэлэлцээг үргэлжлүүлж, чин сэтгэл, уян хатан байдлыг харуулж, асуудлыг шийдвэрлэх шийдэл хайж, худалдааны маргаан өргөжихөөс урьдчилан сэргийлнэ гэж найдаж байна" гэжээ
Г.Бямба
Сэтгэгдэл2
Өөрсдөө үргэлж худалдааг либералчилах хэрэгтэй зах зээлээ хамгаалах бодлого явуулж болохгүй гэж 100 жил сургаж ирсэн хүмүүс. Цагаа тулахаар ингэж болохгүй л дээ. Тэгвэл бусад улс орнууд бүгд Дэлхийн худалдааны байгууллагаас гарах хэрэгтэй.
Өөөрсдөө машинаа xийгээд болно доо, нааш цаашаа мөнгө наймаа мөнгө ашиг xэнд ч xэрэггүй мөлжлөг