sonin.mn

ТЕХРАН, 2024 оны аравдугаар сарын 30 /AFP/. Иран улсын эрх баригчид батлан хамгаалахын төсвийг 200 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж Ираны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатемех Мохажерани мягмар гарагт мэдэгджээ. Гол дайсан Израилын эсрэг хурцадмал байдал нэмэгдэж, тус улсын эсрэг хариу цохилт өгсний дараа энэ мэдэгдэл гарч байна. 

“Улс орны батлан ​​хамгаалахын төсөв 200 хувиар нэмэгдэх нь баттай болж байна” гэж Ф.Мохажерани хэлсэн бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Иран, Израилын талууд сүүлийн хэдэн сарын харилцан бие бие рүүгээ пуужин харвасан бөгөөд Израилд өгсөн Ираны пуужингийн цохилтын хариуд Израил өнгөрсөн бямба гарагт Иранд цохилт өгсөн юм.




Ираны цэргийн объектуудыг онилсон гэх Израилын халдлагад хариу өгөхийн тулд “боломжтой бүх хэрэгслийг ашиглана” гэж Иран мэдэгджээ. Тус улс 600 мянга гаруй цэрэг, 350 мянга орчим бэлтгэл хүчний цэрэг бүхий Ойрх Дорнод дахь хамгийн том армитай улс юм.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг