10-р сарын 29-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нар хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэр: "Финланд улс бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон барууны анхны орнуудын нэг бөгөөд Хятад улстай Засгийн газар хоорондын худалдааны гэрээ байгуулсан анхны барууны орон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Финланд хоёр улс үргэлж найрсаг харилцаатай, харилцан хүндэтгэл, итгэлцэлтэйгээр харилцаж, түүх, соёл, улс төрийн тогтолцооны ялгааг үл харгалзан тэгш харилцааны үлгэр жишээ болсон билээ. Өнөөгийн эрин үед дэлхийн томоохон өөрчлөлт хурдтай өрнөж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй эрсдэл сорилтууд нэмэгдсээр байна. Ийм нөхцөлд Хятад, Финланд хоёр орны ирээдүйд чиглэсэн шинэ түншлэлийн харилцаа онцгой үнэ цэнтэй байж, улам бүр хөгжүүлж, уламжлалаа хадгалан бэхжүүлэх хэрэгтэй. Хятад улс Финландтай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, найрсаг уламжлалаа улам гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжтэй байж, дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна.
Саяхан болсон ХКН-ын 20 дугаар сонгуулийн Төв хорооны гуравдугаар бүгд хурлаар Хятад маягийн орчин үеийн хөгжилд ахиц гаргах талаар системтэй төлөвлөгөө боловсруулсан нь Хятад, Финланд хоёр улсын хамтын ажиллагаа болон дэлхий дахины хөгжилд шинэ эрч хүч, боломжийг бий болгоно. Финландыг Хятад маягийн орчин үеийн хөгжилд идэвхтэй оролцохыг урьж, ногоон шилжилт, мэдээллийн технологи, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна. Хятад улс Финландтай хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэхэд бэлэн бөгөөд Финландыг визийн чөлөөт бүсэд оруулж, илүү олон Финланд найз нөхөд Хятадад бизнес хийх, аялах, суралцахыг урьж байна.
Хятад улс Финландтай цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгаалал, дэлхийн тогтвортой хөгжил, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлаар хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн олон туйлт, шударга тэгш, эмх журамтай, хүртээмжтэй, хамтын хөгжил бүхий эдийн засгийн даяаршлыг дэмжихэд бэлэн байна. Ирэх жил Хятад болон Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд Финланд Хятад-Европын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Стиуб хэлэхдээ, "Би ерөнхийлөгчийн албан тушаалд орсны дараахан Хятадад айлчилж, Ши Жиньпин даргатай 14 жилийн дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Тэр цагаас хойш дэлхийн байдал ихээхэн өөрчлөгдсөн. Хятад улс гайхалтай хөгжлийн ололт амжилтад хүрсэн. Финланд, Хятад хоёр улс сүүлийн 74 жилийн турш харилцан хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ харилцаж, тэгш эрхтэй яриа хэлэлцээ өрнүүлж, хоёр талын харилцаа үргэлж сайн хөгжиж ирсэн бөгөөд хамтын ажиллагааны салбарууд өргөжиж, баялаг үр дүнд хүрсэн юм. Финланд улс "Нэг Хятад"-ын бодлогыг баримталж, ирэх онд тохиох дипломат харилцааны 75 жилийн ойг хамтран тэмдэглэж, өндөр түвшний харилцаагаа нягтруулж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлэн, эдийн засаг, ногоон эрчим хүч, тогтвортой хөгжил зэрэг салбарт бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. Финланд улс Хятадын зүгээс олон улсын харилцаанд том жижиг аль ч улс адил тэгш эрхтэй байх зарчмыг баримталж буйг сайшааж, Ши Жиньпин даргын өнөөгийн дэлхийн олон талт сорилтуудыг шийдвэрлэх талаар гаргасан чухал санаачилга, үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, олон улсын харилцаанд Хятад улсын чухал нөлөө, тогтвортой, бүтээлч үүргийг сайшаан дэмжиж байна. Европ, Хятад эдийн засгийн нягт уялдаа холбоотой бөгөөд "харилцаагаа бүрэн таслах", "шинэ хүйтэн дайн" нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй юм. Финланд улс Европ-Хятадын харилцааг амжилттай хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэсэн байна.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар боловсрол, усны нөөц, байгаль орчны хамгаалал, орчил эдийн засаг, хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Түүнчлэн хоёр тал "Хятад-Финландын ирээдүйн түншлэлийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан ажлын төлөвлөгөө (2025-2029)"-ийг зарласан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл2
No body care chinks Mongol Fhinl neither of them dont care chink how much whinnying
Путиныг үхсэний дараа та нар Карёлийг ав ! бид нар Алс дорнод Монгол хоёрыг авья !гэж хэлээ биз өөр юугаа хэлэх вэ дэ !