sonin.mn

Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар ссарын 28-31-нд болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд Энэтхэгийн бөхийг ялж, алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдана. С.Цэрэчимэд ДАШТ-д гурав дахиа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.