sonin.mn

10-р сарын 23-ны өдөр "Бүс ба Зам"-ын эрчим хүчний сайд нарын гурав дахь хуралБНХАУ-ын Чиндао хотод болж, хурлаар "Бүс ба Зам"-ын ногоон эрчим хүчний хамтын ажиллагааны хөтөлбөрийг (2024-2029) гаргажээ.

 “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг гаргаснаас хойш 11 жилийн хугацаанд, Хятад улс дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагтай ногоон эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллаж байна. Өнөөдөр “Бүс ба Зам”-ын эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн гишүүн орнуудын тоо 34-д хүрч, тус түншлэл нь эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний өөрчлөлт зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа аж.


Хятад улс дэлхийн эрчим хүчний нүүрстөрөгч багатай өөрчлөлт болон шинэ эрчим хүчний хөгжилд фотоволтайк төхөөрөмжийн 80 гаруй хувь болон салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн 70 гаруй хувьд хувь нэмэр оруулж, арван жилийн хугацаанд дэлхийн салхины эрчим хүч болон фотоволтайк цахилгаан үйлдвэрлэх төслүүд дэх цахилгааны дундаж зардалыг тус тус 60% болон 80% -иар бууруулахад тус дөхөм үзүүлсэн гэнэ.




Ирэх таван жилд “Бүс ба Зам”-ын эрчим хүчний хамтын ажиллагааны түншлэлийн гишүүн орнууд устөрөгчийн эрчим хүч, шинэ эрчим хүчний хуримтлал, цөмийн эрчим хүч зэрэг дэвшилтэт технологиудын хүрээнд шинэлэг хамтын ажиллагаа өрнүүлж, цэвэр эрчим хүчний чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны судалгааны платформ байгуулахыг хайн сүвэгчилж, ногоон эрчим хүчний салбарын чадавхын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх гэнэ.


Г.Бямба