sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Казань хотод айлчлан, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 16 дахь уулзалтад оролцож буйг тохиолдуулан Хятадын төв радио телевиз, Бүх Оросын үндэсний телевиз, өргөн нэвтрүүлгийн компани хамтран зохион байгуулсан Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан нийгэм соёлын солилцооны арга хэмжээ 10-р сарын 22-ны өдөр Казань хотноо болжээ. Хятадын төв радио, телевизийн "Юуг соёл иргэншил гэх вэ, Лянжутай танилцахуй" хэмээх 2024 оны дэлхийгээр аялах үзэсгэлэнгийн Орос дахь тусгай үйл ажиллагааны нээлтэд хүрэлцэн ирсэн зочид оролцсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэхүү арга хэмжээ амжилттай болсонд баяр хүргэн захидал илгээж, хүрэлцэн ирсэн зочдод хамгийн сайн сайхныг хүсэн ерөөжээ.



ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн энэ үеэр хэлсэн үгэндээ, "Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, "Хятад Оросын соёлын жил"-ийг эхлүүлсэн жил тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, Хятад, Оросын харилцаа түүхэн дээд түвшинд хүрч, томоохон улс орнуудын шинэ хэлбэрийн харилцааны үлгэр жишээг бий болгосон байна. Хятадын үндэсний радио, телевиз болсны хувьд, Хятадын төв радио, телевиз нь хэзээд Хятад, Оросын найрамдал болон хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг үеийн үед уламжлан хөгжүүлэхийг тууштай баримталж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятадын төв радио, телевиз нь Оросын гол гол мэдээллийн хэрэгсэлтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Өндөр шинэ технологийн зам", "Торгоны замын цуурай" зэрэг мэдээний тусгай хөтөлбөрийг хамтран бүтээж, Хятадын төв радио, телевизийн шилдэг нэвтрүүлгүүдийг Орост үзүүлэх зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн зураг дүрсийг ашиглан Хятад, Орос хоорондын харилцаа, солилцооны гүүрийг бий болгосон байна. Мөн "Хятад-Оросын чухал мэдээ" зэрэг хамтран бүтээсэн платформоор дамжуулан олон улсын олон нийтийн мэдээллийн салбарт шударга, төв ёсны төлөөх дуу хоолойгоо хүргэхийн тулд хамтран ажиллаж байна. Хятадын төв радио, телевиз Оросын нийгмийн бүхий л давхаргатай хамтран "Хятад Оросын соёлын жил"-ийн онцлох үйл явдлыг улам ихээр бүтээж, Хятад, Оросын найрамдалын гэрэл гялбааг улам хурц тод болгох болно "гэжээ. 


Г.Бямба