sonin.mn


ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 22 /RT/. Хэт улаан туяаны чиглүүлэгч системийг ашиглан цэргийн нисэх онгоцуудыг пуужингаас хамгаалах лазерын шинэ системийг Их Британийн Агаарын цэргийн хүчин амжилттай туршсан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.


Энэхүү системийг “Shadow R2” тагнуулын нисэх онгоц, цэргийн тээврийн “A400M” нисэх онгоц зэрэг Их Британийн Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд буй хэд хэдэн нисэх онгоцонд суурилуулах боломжтой ажээ. 


Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Шведийн Видсель туршилтын талбайд хийсэн туршилтын үеэр уг систем байг 100 хувь аюулгүй болгосон байна.


Энэхүү цогцолборыг бүтээхдээ Францын "Талес" (Thales Elix-IR) группийн пуужингийн довтолгооноос сэрэмжлүүлэх "Эликсир" системийг Италийн “Леонардо” холдингийн Британи дахь салбарт зохион бүтээсэн хэт улаан туяаны хэрэгслүүдийг эсэргүүцэгч "Мийзис" (Miysis) лазерын системтэй хослуулжээ. Цогцолборыг зохион бүтээх ажлыг Их Британийн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах шинжлэх ухаан, технологийн лаборатори (Defence Science and Technology Laboratory) удирдан явуулсан байна. 


Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг