sonin.mn

Аравдугаар сарын 20-нд энэ оны эхний “Хятад Европын ачааны галт тэрэгний импортын экспод зориулсан” тусгай галт тэрэг Шанхай хотноо хүрчээ. Импортын экспод үзүүлэх бараа бүтээгдэхүүн дөрвөн жил дараалан Хятад Европын ачааны галт тэргээр орж ирж байгаа нь энэ гэнэ.



Уг галт тэргэнд гол нь гоо сайхны бүтээгдэхүүн, механик тоноглол ачсан бөгөөд Германы Дуйсбургаас хөдөлж, Польш, Беларусь, Орос, Казахстан зэрэг улс орноор дамжин өнгөрч, Алаг Уулын Ам төмөр замын боомтоор орж ирсэн байна. Нийт 21 хоногт 11 мянга гаруй км замыг туулж, ойролцоогоор 100 сая юанийн үнэ бүхий 76 стандарт чингэлэг ачаа тээвэрлэжээ.


Г.Бямба