sonin.mn

2024 оны БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан ХКН-ыйн Төв Хорооны гадаадтай харилцах яам болон Хятадын Төв Радио Телевизийн санаачилж, ХТРТ-ийн CGTN-ээс зохион байгуулсан “Энх тайван, хөгжил, аюулгүй байдал, хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулж, цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя” уриатай дэлхийн өмнөдийн орнуудын зөвлөхүүдийн чуулга уулзалт Бээжин хотод боллоо. ХКН-ын төв хорооны харилцах яамны сайд Лю Жяньчао, Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн нар видеогоор илтгэл тавьсан байна.




Арга хэмжээнд дэлхийн 76 орны төр засгийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид онлайн болон оффлайн хэлбэрээр оролцлоо. "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын 40 гаруй зөвдөх байгууллага "Дэлхийн өмнөдийн орнуудын зөвлөхүүд хамтран ажиллаж, хувь заяаны нэгдмэл цогц болон цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг хамтдаа байгуулах санаачилга"-ыг гаргасан байна. Мөн уулзалтад оролцсон зочид төлөөлөгчдийн хэлэлцүүлэг, "Дэлхийн өмнөдийн орнуудын зөвлөхүүдийн чуулга уулзалтын тусгай хөтөлбөр" -ийг CGTN телевизийн суваг болон шинэ медиа платформоор нэгэн зэрэг цацагдаж, Өмнөдийн орнуудын талархлыг хүртжээ.


Г.Бямба