sonin.mn

Аравдугаар сарын 22-ны үдээс хойш Казань хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийжээ.


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ: "БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь өнөөгийн дэлхийн хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны хамгийн чухал платформ юм. ОХУ даргалагч улсын хувьд энэ удаагийн уулзалтын төлөө маш их ажил хийсэн, БНХАУ үүнийг өндрөөр үнэлж байна. Ноён Ерөнхийлөгч болон олон орны удирдагчидтай БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмыг цаашид хөгжүүлэх талаар гүнзгий ярилцаж, талууд зөвшилцөлд хүрэхэд тус дөхөм үзүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагааны эерэг дохио өгч, стратегийн хамтын ажиллагаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахыг хүсэн хүлээж байна" гэсэн байна.


Г.Бямба