
“Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 244 байршилд 9900 метр хашаа, хайсыг буулгажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй уг ажил 92 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтаж нийт байршлын хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөлж дуусах юм. Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заажээ. Эдгээр асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Оршин суугчид хотхон, хорооллуудын орц гарцыг хаасан хаалтын асуудлаар “Бидний эрхэнд халдлаа” хэмээн гомдол их өгдөг. Бидний зүгээс зөвшөөрөлгүй хашаа, хаалтыг буулгаж ажилладаг. Тухайн хашаа, хаалт зэрэг нь эзэмшил газраасаа хэтэрсэн буюу зөвшөөрөлгүй ашигласан, Газрын тухай хуулийг зөрчсөн бол манай байгууллагаас буулгах эрхтэй. Харин газрыг өөрийн эзэмшлийн эрхийн дагуу ашигласан бол буруутгах боломжгүй” гэдгийг хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орон сууцны хотхон, аж ахуйн нэгжийн хашааны стандартыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, стандартад хяналт тавьж ажилладаг байна. Харин орон сууцны хотхон, хорооллын хаалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах нь түгээмэл. Ингэхдээ СӨХ нь тухайн хотхон, хорооллын газрыг тэр чигээр нь ашиглах эрхтэй. Эсвэл автомашины зогсоол, хаалтын хэсгийг оруулахгүйгээр газрыг ашиглах эрхтэй ч байдаг. Гэхдээ СӨХ болон хувь хүн, байгууллагууд, тэдгээрийн удирдлагын зүгээс газрын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайг зогсоолын зориулалтаар ашиглах эсэх асуудлыг хариуцсан төрийн байгууллагаас шийдвэрлэдэг байна.
Сэтгэгдэл6
Baiguullaga bolgon mungenii haalt.Nomin delguur hurtel hiusen.Ene munge.haalt henii harmaand ordog uom.Irgedee bodohgui.buh gazriig n luivardaj avsan turiin hulgaichuud.idoo ordog buh gazartaa munge tulj irj bn.Arai.tsegtselj.bugdiig buulga.
Baiguullaga bolgon mungenii haalt.Nomin delguur hurtel hiusen.Ene munge.haalt henii harmaand ordog uom.Irgedee bodohgui.buh gazriig n luivardaj avsan turiin hulgaichuud.idoo ordog buh gazartaa munge tulj irj bn.Arai.tsegtselj.bugdiig buulga.
Ene hothonuudiig buh hashaag nurragachee. Danda huuli bus
Ene hothonuudiig buh hashaag nurragachee. Danda huuli bus
ядахдаа байгуулга дэлгүүр нь хаалтаа болимоор юм
Газрын луйвар хулгайг цэгцлэх гэж ажиллаж бгаад талархаж байгаа ч жирийн иргэд чинь хохирч,ямар ч асуудал нь шийдэгдэхгүй бгааг ТА хариулаач, Загдсамбар даргаа !!!!!Х.Нямбаатар дарга та Анхан шат Болон /Хороо / Дүүрэг,Нийслэлийн Газрын албаны дархлагдсан луйвар,хулгайг ЗОГСООХ ....л хэрэгтэй дээ. Хамгийн энгийн бөгөөд мөнгөтэй хүмүүсийн ЗОДООНООС хялбар шүү.