sonin.mn

Хятадын төв радио телевиз ба Оросын Засгийн газрын "Русский газета" сонин, Оросын Их Ази телевиз, Оросын БРИК телевиз, Оросын дижитал телевиз, Оросын мэдээллийн шинэ платформ OKKO болон Оросын хамгийн том нийгмийн сүлжээ "Холбоо барих сүлжээ" хамтран зохион байгуулсан Хятадын төв радио, телевизийн шилдэг нэвтрүүлгүүдийг Орост үзүүлэх үйл ажиллагааны нээлт аравдугаар сарын 18-нд Москва хотноо болжээ. Тодруулбал "Ши Жиньпинтэй уулзах нь" зэрэг Хятадын төв радио, телевизийн шилдэг арван нэгэн нэвтрүүлгийг Оросын хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслээр дараалан үзүүлж эхэлсэн аж.


ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын төв радио, телевизийн захирал Шэнь Хайшюн, "Россия газета" сонины захирал Павел Негойца, БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхүй нар уг арга хэмжээний нээлтийн арга хэмжээн дээр видео илтгэл тавьсан байна.






Шэнь Хайшюн энэ үеэр хэлэхдээ, "Энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ой, мөн Хятад Орос дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Хятад, Оросын соёлын жилийг эхлүүлсэн жил тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, Хятад, Орос хоёр томоохон улс орнуудын харилцааны шинэ хэлбэрийн загварыг бий болгов. Хятад, Орос хоёр орны хэвлэл мэдээллийн солилцоо, хамтын ажиллагаа ч улам бүр нэмэгдсээр байна. Хятадын төв радио, телевизийн шилдэг нэвтрүүлгүүдийг Орост үзүүлж буй энэ удаагийн үйл ажиллагаа нь Хятад, Оросын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнг гүнзгийрүүлж, хоёр орны харилцаа холбоог бэхжүүлэх бас нэгэн бодит үйл хэрэг юм" гэжээ.



Хятадын төв радио, телевизийн шилдэг нэвтрүүлгүүдийг Орост үзүүлэх энэ удаагийн үйл ажиллагаа аравдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх гэнэ.


Г.Бямба