10-р сарын 17-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлээ. Мао Нин энэ үеэр хэлэхдээ, "ШХАБ-ын Ерөнхий сайд нарын энэ удаагийн хурлаар, олон орны удирдагчид шинэ нөхцөл байдалд ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэтийн төлөв болон арга хэмжээний талаар гүнзгий судлан ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрсэн. Ши Жиньпиний дэвшүүлсэн ШХАБ-ын эв нэгдэл, харилцан итгэлцэл, энх тайван амар амгалан, хөгжил цэцэглэлт, сайн хөрш ба найрамдал, шударга, төв ёсны "таван нийтлэг гэр орон"-ыг хамтаар байгуулахын чухлыг уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян цааш нь тайлбарлаж, бүх талууд "Шанхайн үзэл санаа"-г түгээж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, төрийн тэргүүн нарын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлэхийг уриалсан байна. ШХАБ-ын хөгжлийг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад оруулсан Хятадын хувь нэмрийг уулзалтад оролцсон удирдагчид өндрөөр үнэлж, Хятад улс ШХАБ-ын ээлжит дарга орноор ажиллахыг идэвхтэй дэмжиж, аюулгүй байдал, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, харилцан саадгүй холбогдох, нийгэм соёлын солилцоо болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, ШХАБ-ыг бүх улс орны хөгжил, сэргэн мандалт, ард түмэн амар тайван сэтгэл хангалуун ажиллаж амьдрах найдвартай түшиг тулгуур болгоно гэдгээ илэрхийлсэн" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл6
ene baiguullagaas garah heregtei
Мөн дөө. Яг Хятадын толгойлсон, Хятад гол үүрэгтэй, Хятад шийддэг байгууллага. "Таван нийтлэг гэр орон"- хөөрхий Монголыг хоёр талаас нь хавчиж жижигрүүлээд боол дагуулаа болгох байгууллага юм даа:
Чимээгүй байх нь аюултай. Ийм байдлаас болгоомжлох нь зөв боловч хожмын өдрийн үр өгөөжийг бодвол эртхэн нэг бат бэх батлан хамгаалахдаа хөрөнгө оруул.
Айлынхантайгаа амь нэг - саахалтынхантайгаа санаа нэг байхгүй гээд хаачихав дээ , ямар сайханбэлэг биш ...
Чи муу нангиад юу вээ. Хэзээ элсэж болохгуй
ЧУЛУУНЖАВ үнэн үг хэллээ