sonin.mn

ТАЙБЭЙ, 2024 оны аравлугаар сарын 18 /CNA/. Тооцоолол хийхэд нэг фотон ашигладаг дэлхийн хамгийн жижиг квант компьютерийг Тайванийн NTHU их сургуулийн эрдэмтэд зохион бүтээжээ. Уг компьютер нь системийн энгийн блокийн хэмжээтэй бөгөөд Шорын алдарт алгоритмоор бүхэл тоог үржигдэхүүнд задлах, түүнчлэн "нэг олон талт фотоны долгионы багц доторх 32 цагийн интервал эсвэл хэмжилтээр мэдээллийг кодлох чадалтай гэж уг төхөөрөмжийг зохион бүтээхэд оролцсан профессор Чу Жисон хэллээ. Фотон нь тасалгааны температурт квант төлөвийг тогтвортой байлгаж чаддаг тул бусад төрлийн квант компьютертэй харьцуулахад эрчим хүчний зардлыг бууруулдаг ажээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг