sonin.mn

Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралт, тохижилтын ажил бүрэн хийгдэж дууслаа.


Тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь эмчилгээ үйлчилгээний 15 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилттой 2 ариун цэврийн өрөө, энгийн 2 ариун цэврийн өрөөтэй, авто зогсоолтой 2 давхар барилга юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Элсэн морьт” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.