sonin.mn

МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 17 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 10 дугаар сарын 17-нд буюу өнөө шөнө гарна.

Тодруулбал, бүтэн Сар “сарны перигей” буюу манай гаргийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхцах одон орны ховор үзэгдэл тохиох гэж байна. 




Энэ үед Сар 357.172 км-ийн зайд Дэлхийд ойртож, ердийнхөөс 13.5 хувиар томорч харагдана. Сар тойрог замынхаа дэлхийгээс хамгийн алслагдсан ба хамгийн ойр цэгүүдэд байрлах үед авсан зургуудыг харьцуулбал энэ ялгаа тод томруун ажиглагдах ажээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг