sonin.mn

КАИР, 2024 оны аравдугаар сарын 17 /BBC/. Эртний Египетийн эд өлгийн зүйлсийн дэлхийн хамгийн том цуглуулгыг дэлгэсэн Египетийн их музейн үзэсгэлэнгийн хэд хэдэн танхимын үүд хаалгыг үзэгчдэд нээжээ.

Гиза дахь пирамидуудаас холгүй орших, 500 мянга шахам хавтгай дөрвөлжин метр талбай бүхий уг цогцолборын барилгын ажил 20 гаруй жил үргэлжилсэн юм. Энэхүү музейд Тутанхамун хааны булшнаас гарсан эрдэнэсий зүйлс зэрэг 100 мянга гаруй үзмэрийг дэлгэнэ. 




Залуу фараоны үнэлж баршгүй эрдэнэсийн цуглуулгыг олон нийтэд хараахан дэлгээгүй байгаа хэдий ч музейн үзэгчид Египетийн фараонуудын хөшөөнүүдөөс эхлээд чулуун авс, зандан шарил гээд олон төрлийн эд зүйлсийг үзэх боломжтой.




Тус музейг 2012 онд нээхээр төлөвлөж байсан боловч өндөр зардал, улс төрийн үймээн самуун, дараа нь ковидын цар тахал дэгдсэн зэргээс шалтгаалж хэд хэдэн удаа хойшлогджээ.

Өнөөдрийн байдлаар төслийн өртөг нэг тэрбум ам.доллар даваад байна. Одоогоор музейн зарим танхимыг туршилтын журмаар нээгээд байгаа бөгөөд албан ёсоор нээх товыг хараахан зарлаагүй байна.





Хаад ноёд, чинээлэг хүмүүсийг ихэвчлэн чимэглэсэн чулуун авсанд оршуулдаг байжээ






Музейг албан ёсоор нээсний дараа 100 мянга гаруй үзмэр үзэгчдийн хүрээл болно.





Ханын зураг нь эртний Египетийн соёл иргэншлийн соёлын чухал хэсэг байв.





Музейн үзэгчид фараонуудын хөшөөнүүдийн дунд зугаалах боломжтой. 








Хаад ноёд, баячууд чулуун авсаа алт, үнэт чулуугаар чимэглэж, хойд насанд хэрэг болно хэмээн итгэж, булшнуудаа эрдэнэсээр дүүргэдэг байжээ. 



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг