sonin.mn

024 оны БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох гэж буй энэ үед ХКН-ын төв хорооны гадаад хэргийн газар ба Хятадын Төв радио телевиз хамтран зохион байгуулсан “Энх тайван, хөгжил, аюулгүй байдал-хувь заяаны нэгдмэл цогц, цэцэглэн хөгжсөн дэлхийг хамтдаа байгуулъя ” уриатай Дэлхийн өмнөдийн орнуудын зөвлөхүүдийн форум 10-р сарын 16-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болов. ХКН-ын төв хорооны гадаад хэргийн газрын дарга Лю Жяньчао, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн нар видео илгээлт явуулсан ба дэлхийн 76 орны засгийн газар, зөвлөхүүд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд онлайн, офлайн хэлбэрээр уг арга хэмжээнд оролцсон байна. 


Лю Жяньчао хэлэхдээ, "Хятад улс өмнөдийн орнуудтай хамтдаа эв нэгтэй хамтран ажиллаж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хамтдаа ахиулж, хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад дэлхийн хөгжиж буй орнуудын хүчин зүтгэлийг илүүхэн оруулна." гэсэн бол 


Шэнь Хайшюн: "ХТРТ нь Хятад улс ба “дэлхийн өмнөдийн орнууд”-ын хоорондох яриа хэлэлцээ, харилцан туршлага сурах гүүр болж, улмаар “дэлхийн өмнөдийн орнууд”-ын зөвлөхүүдийн хамтын ажиллагааг ахиулж, шударга ёсны дуу хоолойг дэмжих индэр болоход бэлэн байна" гэжээ.


ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Узбекистаны Гадаад хэргийн сайд асан Владимир Норов хэлэхдээ, "Уг уулзалт нь “дэлхийн өмнөдийн орнууд”-ын зөвлөхүүдэд нандин боломж олгож, хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шударга ёсыг ахиулах, хамтын хөгжил цэцэглэлтийг буй болгох асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн" гэсэн байна.


Г.Бямба