sonin.mn

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 21 /Kyodo/. Японы шинэ Ерөнхий сайд Шигэрү Ишиба Азийн зарим улс орны хувьд милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог шинто шашны Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ. 




Тэрбээр Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг туузаар чимэглэсэн "масакаки" гэдэг өргөлийг сүмийн намрын тахилга эхэлснийг тохиолдуулан илгээсэн байна.




Ясүкүни сүмд XIX зууны дунд үеэс хойш дайны талбарт амь үрэгдсэн Японы бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалдаг бөгөөд тэдний дунд Дэлхийн II дайны дараах олон улсын шүүхэд дайны гэмт хэрэгтнээр ял шийтгүүлсэн хүмүүсийн нэрс байдаг. Тиймээс уг сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрд Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг Японы түрэмгийллийг зөвтгөсөн үйлдэл гэж үзэн эсэргүүцсээр иржээ. Азийн орнуудын хүчтэй шүүмжлэлийн улмаас Японы Ерөнхий сайд нар болон зарим өндөр албан тушаалтан сүүлийн жилүүдэд Ясүкүни сүмд биечлэн очихоос татгалзах болсон юм. Японы Ерөнхий сайд нараас 2013 оны 12 дугаар сард Абэ Шинзо тус сүмд биечлэн очиж байжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг