sonin.mn

Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи Монгол Улсын УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгт тус тус баярын мэндчилгээ илгээжээ.


Ван И мэндчилгээндээ: "Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосон 75 жилийн турш, хоёр талын хамтын хүчин чармайлтаар, хоёр орны уламжлалт найрамдал, найрсаг хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй бэхжин хөгжив. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны удирдагчид нягт харилцаж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, хүчтэй түлхэц өгч байна. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй ажлын нягт харилцаатай байж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид ахиулахад бэлэн байна." гэсэн бол Жао Лэжи: "Хятад, Монгол хоёр орон найрсаг хөрш бөгөөд иж бүрэн стратегийн түнш юм. Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн турш, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа улам гүнзгийрсэн юм. Миний бие эрхэм УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай хамтдаа чармайж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтаар удирдамж болгож, хоёр орны хууль тогтоох байгууллагын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргахад бэлэн байна" гэсэн байна.


Г.Бямба