sonin.mn

10-р сарын 14-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нар утсаар ярьжээ.


Ши Жиньпин энэ үеэр: "Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах 10 жилийн хугацаандаа Хятадад найман удаа айлчилж, би тантай 12 удаа уулзаж, хоёр орны хувь заяаы нэгдмэл цогцыг хамтдаа байгуулж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны шиэ байдлыг бий болгосон юм. Таны Хятад Индонезийн найрамдлын үйл хэрэгт оруулсан чухал хувь нэмрийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Ирэх жил Бандунгийн бага хурлын 70 жилийн ой тохиох гэж байна. Хятад улс Индонезийн талтай энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим, Бандунгийн үзэл санааг хөгжүүлж, өмнөд өмнөдийн улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг ахиулахад бэлэн байна" гэсэн байна.


Г.Бямба