sonin.mn

Аравдугаар сарын 14-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Кац нар утсаар ярьжээ.


Кац энэ үеэр бүс нутгийн байдлын талаарх Израилийн үзэл бодол, анхаарч буй асуудлын тухай танилцуулсан байна.


Ван И энэ үеэр, "Олон улсын хамтын нийгэмлэг Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн удаан үргэлжилж, улмаар даамжирч байгаад сэтгэл түгшиж байна. Өнөөгийн байдалд хамгийн чухал зүйл нь Газын зурваст нэн даруй гал зогсоож, барьцаалагдсан бүх хүмүүсийг суллаж, Газад хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэх явдал юм. Улс үндэстэн, арьсны өнгөөс үл хамааран бүх амь нас адилхан үнэ цэнэтэй бөгөөд Газад болсон хүмүүнлэгийн гамшиг цаашид үргэлжлэх ёсгүй. Хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр хариу авах нь талуудын зүй ёсны ашиг сонирхлын асуудлыг бодитойгоор шийдэж чадахгүй. Газын мөргөлдөөн Палестины асуудал Ойрхи Дорнодын асуудлын гол цөм хэвээр байгааг дахин харууллаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолой маш тодорхой, өөрөөр хэлбэл "хоёр улсын шийдэл"-ийн улс төрийн замналд аль болох хурдан эргэн орж, Израиль, Палестин хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршиж, еврей болон араб үндэстэн эв найрамдалтай харилцахыг биелүүлэх явдал юм. Энэ бол Израиль зэрэг бүх талуудын тогтвортой, өнө батын аюулгүй байдалд хүрэх зөв зам" гэжээ.


Г.Бямба