Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томиллоо.
Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд ЕБ-ын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкпетербург хотын Санкпетербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн.
2015-2017 онд Австрали улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Сэтгэгдэл2
сүхбаатар дүүргийн нурсан хороодыг яаж сэргээж босгох вэ
Бараг л ХКН н гишүүн бус уу