sonin.mn

10-р сарын 13-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Вьетнамын ерөнхий сайд Фам Минь Тинь нар Ханой хотноо Хятад, Вьетнамын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн симпозиумд оролцжээ. 


Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Вьетнам хоёр орон социалист найрсаг хөрш болсны хувьд тус тусын хөгжил цэцэглэлт нь бие биедээ чухал боломж авчрах болно. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл бөгөөд хоёр орны харилцаанд чухал түлхэц өгч байна" гээд гурван талт санал санаачилга гаргажээ. Энэ нь нэгдүгээрт, үндэсний хөгжлийн стратегийн холболтоо улам нягтруулж, бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр/ RCEP/, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбар зэрэг олон талт болон хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, мөн уг чиглэлээрх бодлогын үр ашгийг сайтар ашиглах ёстой. Хоёрдугаарт, аж үйлдвэрийн цогц хөгжлийг хамтдаа ахиулан, хоёр талын эрэлт нийлүүлэлтийн харилцан уялдаа холбоог гүнзгийрүүлж, тогтвортой хил дамнасан аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоно. Гуравдугаарт, Инноваци, шинэчлэлийн талаарх хамтын ажиллагааг ахиулах, ялангуяа, цэвэр эрчим хүч, био анагаах ухаан, хиймэл оюун ухаан зэрэг салбарт түлхүү анхаарал хануулж, хоёр орны хөгжлийг дэмжих шинэ хөдөлгөгч хүчийг хамтаар ахиулах явдал гэв.


Фам Минь Тинь хэлэхдээ, "Хятад улс нь Вьетнамын худалдааны хамгийн том түнш бол Вьетнам нь АСЕАН-ы хүрээн дэхь Хятадын хамгийн том худалдааны түнш юм. Иймд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцааны гол хөшүүрэг болж байна. Вьетнамын тал Хятадтай харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл баримтлалын дагуу бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн манай засгийн газар аж ахуйн нэгжүүдэд таатай бизнесийн орчин бүрдүүлж, Хятадын илүү олон аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийхийг урьж байна" гэжээ.


Г.Бямба