sonin.mn

Аравдугаар сарын 14-нд, дэлхийн хэвлэл мэдээллийн 6 дахь дээд хэмжээний уулзалтын нээлт БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронд болж, 106 улс орон, бүс нутгийн 208 гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Засгийн газрын холбогдох газар зэрэг байгууллага, НҮБ-ын агентлаг, олон улсын байгууллагын 500 гаруй төлөөлөл арга хэмжээнд оролцжээ.



Энэ удаагийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт нь "Хиймэл оюун ухаан ба хэвлэл мэдээллийн өөрчлөлт" сэдвийн хүрээнд болж, мэдээлэл солилцож, хэвлэл мэдээллийн салбар дахь өөрсдийн шинэлэг практик туршлагаасаа хуваалцсан бөгөөд хиймэл оюун ухааны технологийн хурдацтай хөгжлийн нөхцөл байдалд, хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй боломж, сорилтуудын талаар судлан хэлэлцсэн байна. 


Үүний зэрэгцээ, уулзалтад оролцогчид БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронтой танилцах гурав хоногийн арга хэмжээнд оролцох гэнэ.


Г.Бямба