sonin.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг Нийслэлийн Сонгуулийн Хорооноос танилцууллаа.

Урьдчилсан байдлаар НИТХ-д МАН 40, АН 5 суудал авсан юм.


Харин Нийслэлийн ХҮН намын сонгуулийн штабыг Нийслэлийн ХҮН Намын хорооны дарга Э.Золзаяа удирдан оролцсон ч НИТХ-д нэг ч суудал авч чадсангүй.


ХҮН нам 2020-2024 онд НИТХ-д П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг гэсэн гурван төлөөлөгчтэй байсан юм.


С.Сарнай