sonin.mn

РОМ, 2024 оны аравдугаар сарын 11 /AFP/. Украины сэргээн босголтын асуудлаарх дараагийн бага хурлыг Ром хотод 2025 оны долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулна гэж Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Ж.Мелони Европын дөрвөн улсын нийслэлд айлчилж буй В.Зеленскийд Итали улс Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг дахин нотлоод, тус улсыг сэргээн босгох хүчин чармайлтад эв санааны нэгдэлтэй байгаагаа онцлон тэмдэглэжээ. Өмнөх хурлууд Швейцар, Лондон, Берлинд болж байв.




Итали нь Украиныг Оростой хийж буй дайнд тууштай дэмжиж, тусламж, зэвсгүүдийг илгээсээр ирсэн боловч тэдгээрийг зөвхөн Украины нутаг дэвсгэрт ашиглах ёстой гэж мэдэгдсээр иржээ. Ж.Мелони пүрэв гарагт хэлэхдээ, Ромын дэмжлэг нь “энх тайвны төлөөх хэлэлцээнд Украины талд хамгийн сайн нөхцөлийг бүрдүүлэх” зорилготой гэлээ.




Пүрэв гаргийн өглөө В.Зеленский Европын холбоотнуудтай хийж буй хэлэлцээнд Оростой гал зогсоох асуудал багтаагүй гэж мэдэгдээд, хатуу, хүйтэн өвөл болохоос өмнө илүү их дэмжлэг үзүүлэхийг барууны орнуудад уриалжээ. Лондон, Парис, Берлин, Ромд хийж буй 48 цагийн айлчлалын хүрээнд Украины Ерөнхийлөгч баасан гаргийн өглөө Ватиканд Пап Францистай уулзах ажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг