10-р сарын 9-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийжээ.
Энэ үеэрээ: "Израиль Ираны эсрэг томоохон хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Иран дахь газрын тос олборлох байгууламж, цөмийн байгууламж болон бусад стратегийн зорилтуудыг онилж болзошгүй юм. Иран Израилийн аливаа дайралтанд хариу өгөх болно гэж мэдэгджээ. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн Мао Нин: "Хятад улс Ойрхи Дорнодын эмх замбараагүй байдалд гүнээ санаа зовниж, мөргөлдөөн хурцдаж, өргөжин тэлэхийг эсэргүүцэж, бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах үндсэн дээр өнөөгийн байдлыг тайван, оновчтой, хариуцлагатай зохицуулахыг талуудад уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа нөлөө бүхий томоохон улс орнууд нөхцөл байдлыг цаашид тогтворгүй болгохоос сэргийлэхийн тулд бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой" гэж хариулсан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0