ДАМАСК, 2024 оны аравдугаар сарын 10 /report.az/. Израилын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Сирийн Хомс мужийн аж үйлдвэрийн Хесья хот дахь Ираны машин угсралтын Saba үйлдвэрт цохилт өгчээ. Энэ тухай тус хотын аж үйлдвэрийн бүсийн дарга Амер Халиль мэдээлсэн байна.
"Израил Хесья дахь машин угсралтын үйлдвэр лүү агаараас довтолсон, Израил үйлдвэрийг бөмбөгдсөөр байна" гэж түүний мэдээлснийг хэвлэлүүд эш татжээ.
Иран улс энэ сарын 1-ний өдөр түүхэндээ хоёр дахь удаагаа Израилд пуужингийн бөөгнөрүүлсэн цохилт өгсөн бөгөөд энэ удаагийн пуужингийн цохилт бол өөрийгөө хамгаалах ажиллагаа гэж мэдэгдсэн юм.
Израилын цэргийнхний мэдэгдсэнээр, Ираны тал 180 орчим баллистик пуужин харвасны ихэнхийг амдан сөнөөжээ.
Пуужингууд Израилын цэргийн байгууламжуудыг оносон гэж Ираны тал мэдэгдсэн бол Израилын эрх баригчид хариу цохилт өгөхөө амлаж, АНУ -ын эрх баригчид Ираны цохилт бол “хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл” гэж мэдэгдээд ийм үйлдлийг зэмлэн буруушаахыг улс орнуудад уриалсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Израйль их даварч байнаа хэний газар дээр амьдарч байгаа билээ Орос шиг даварч байна
ха ха ха, юу ч гээд байгаа юм, гуйлгачин алан хядагч Израйль чинь Иран руу шууд довтолж чадахгүй бантаад Сири рүү дайрдаг нь яаж байгаа юм бол? ха ха ха. Орос ч яахав угаасаа нацизм фашизмыг үздэггүй улс болхоор нацист Бандер фашист НАТО-г Украйны нутаг дээр нугасалж байна.
Ацаа Сирээс Израйль руу пуужин харваад байдаг. Тэгээд Сири дэх Ираны емчид цохилт егч байна. Иран руу ч удахгvй дайрна. Израйлийн сенатын олонхи зевшеерсен. Ганцхан Америкийг л харж азнаад байна
Израйль давраагүй түүхэн нутаг дээрээ аюулгүй амьдрах гэж лалын лалрын арабуудтай тэмцэж бна.
арабад атомын бөмөг фау16 гүний дрон 3000 кг бөмбөг гипер звукийн пво сэтлэдэг балластик пуужин усан агаарын бөмбөгдөгч хлын зайн онгоцгүй болохоор изральд алуулж байна израйльд америкийн баян еврейчүүд зэвсэг их өгч байна
izreal ylas dabarsangyi ee,tenegyyd ee!!eh orniihoo ta biden sig hyn ardiuinhaa eh nytagiinhaa telee tylaldaj baina?.....nobsnyyd aa!!!hynii olon hynee baridaggyi ee!!