sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 10 /DW/. Европын парламентын гишүүд Гүржийн эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжилж, Европын Холбооноос тус улсад олгох санхүүжилтийг царцаахыг шаардсан тогтоолыг баталжээ. Уг тогтоол мөн Гүржийн "ардчиллыг сүйтгэж байгаа" хүмүүст хориг арга хэмжээ авахыг уриалсан байна. 


Европын Холбоонд /ЕХ/ элсэх нэр дэвшигчийн статусыг Гүрж улсад 2023 оны 12 дугаар сард олгосон хэдий ч “10 дугаар сарын 26-нд болох парламентын сонгуульд ялах төлөвтэй байгаа эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам улам бүр авторитар бодлого баримталж байна” гэж лхагва гарагт уг тогтоолд дурджээ.


Түүнчлэн Гүржид баталсан шинэ хуулиуд нь "үг хэлэх эрх чөлөөг зөрчиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур тавьж, иргэний нийгэм, ТББ-ын салбар дахь шүүмжлэлтэй дуу хоолойг хязгаарлаж, эмзэг бүлгийн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна" гэж уг баримт бичигт тэмдэглэсэн байна. Ийм хуулиудыг хүчингүй болгохгоос нааш Гүрж, ЕХ хоорондын харилцаанд ахиц дэвшил гарах боломжгүй гэж тогтоолд дурджээ. Парламентын гишүүд 2024 оны хавар тайван жагсагчдын эсрэг цагдаа нар хүч хэрэглэсэн хэргийг нарийвчлан шалгахыг шаардсан байна.


Мөн "Гүржийн засгийн газрын гишүүд, улс төрийн удирдагчдын мэдэгдэл, түүнчлэн улс төрийн олон ургалч үзлийн эсрэг засгийн газрын дайралтаас үүдэлтэй үзэн ядалт, айлган сүрдүүлгийн уур амьсгалд" санаа зовж байна гэж баримт бичигт дурджээ.


Парламентын гишүүд "Гүржийн Засгийн газрын албан тушаалтнууд, улс төрийн удирдагчдын мэдэгдлээс үүдэлтэй айдас, үзэн ядалтын уур амьсгал бүрдэж буйд түүнчлэн Засгийн газар улс төрийн олон ургалч үзэл рүү халдаж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнтэй холбогдуулан Европын парламент "ардчилсан бус хуулиудыг хүчингүй болгох хүртэл Гүржийн засгийн газарт ЕХ-ноос олгох бүх санхүүжилтийг царцаахыг" шаарджээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг