sonin.mn

10-р сарын 8-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэрээ АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкений Хятадтай холбоотой хэлсэн үгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.


Мао Нин хэлэхдээ, "АНУ-ын эрх баригчдын эдгээр зэмлэл нь шинэ зүйл биш юм. Их гүрнүүдийн өрсөлдөөн нь АНУ-ын өөрийнх нь асуудал, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдэх нь бүү хэл цаг үеийн чиг хандлагад нийцэхгүй байгааг бид олон дахин дурьдсан. АНУ олон улсын байдлыг стратегийн өрсөлдөөний байр сууринаас харж байна. Хятад улс ямагт дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж, олон улсын дэг журмыг хамгаалагч байсаар ирсэн. Үнэн хэрэгтээ шударга бус өрсөлдөөнд оролцож, түрэмгий үйлдэл хийж, хүчээ гайхуулж, дарамт шахалт үзүүлж байгаа нь АНУ, өөр хэн ч биш" гэсэн байна.


Г.Бямба