sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 4 /CNBC/. “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг Америкийн бизнесийн магнат Жефф Безосыг гүйцэж дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэх болжээ. 

“Bloomberg” агентлагийн тэрбумтнуудын жагсаалтад бичсэнэрэ, М.Цукербергийн хөрөнгийн хэмжээ пүрэв гарагт 206.2 тэрбум ам.долларт хүрснээр “Amazon” компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч асныг /205.1 тэрбум ам.доллар/ ардаа орхилоо. “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг М.Цукербергийн хөрөнгийн хэмжээ одоогоор тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж буй “Tesla”-гийн захирал Илон Маскийнхаас 50 тэрбум ам.доллароор бага байна.




“Meta” компанийн хувьцааны 13 хувийг эзэмшдэг М.Цукербергийн хөрөнгө энэ оны эхэн үеэс хойш 78 тэрбум ам.доллараар өссөнөөр “Bloomberg Index”-ийн хамгийн баян 500 хүнийхтэй харьцуулахад хамгийн их өсөлттэй байжээ. “Meta”-гийн хувьцаанууд пүрэв гарагт түүхэн дээд үзүүлэлтэд буюу 582.77 ам.долларт хүрсэн нь 346.29 ам.доллараар арилжаалагдаж байсан нэгдүгээр сарын эхэн үеийнхтэй харьцуулахад ойролцоогоор 68 хувиар өссөн байна.




“Meta” компани хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулсан нь түүний борлуулалт өсөхөд нөлөөлсөн тухай нэг бус удаа мэдээлж байгаа билээ. Энэ бол 2022 оны сүүлчээр 21 мянган ажилтнаа цомхотгож байсан компанийн хувьд томоохон ахиц дэвшиил бөгөөд М.Цукерберг зардлаа бууруулах томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлсэн нь компани эргэн сэргэхэд нөлөөлсөн гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Одоо “Meta” виртуал бодит байдлын технологиудад олон тэрбум ам.долларыг зарцуулж бөгөөд зар сурталчилгааны үндсэн бизнес нь ашигтай хэвээр байгаа тус компанийг хөрөнгө оруулагчид дэмжсээр байна. Өнгөрсөн долоо хоногт “Meta” компани “Orion AR” гэдэг нүдний шилээ танилцуулсан нь олны сонирхлыг татжээ.


 

Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг