sonin.mn

Европын холбоо саяхан цахилгаан автомашины нөхөн олговрын эсрэг асуудлаарх эцсийн шийдвэрийн төслөө батлав.


Аравдугаар сарын 4-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбоотойгоор тайлбар хийхдээ: " Энэ асуудлаарх Хятад улсын байр суурь тууштай бөгөөд тодорхой юм. Европын холбоо энэ асуудлаар шударга бус, зүй ёсонд нийцэхгүй ноёрхох үзэл баримталж буйг Хятад улс эрс эсэргүүцэх бөгөөд Европын холбоо Хятадын цахилгаан автомашинаас нөхөн олговрын эсрэг татвар нэмж хураахыг ч эрс эсэргүүцнэ. Хятадын цахилгаан автомашин нь зах зээлийн журмыг мөрдөн, өрсөлдөх чадвараа бүрэн дайчилж, бие даасан инновациар дамжин, дэлхий нийтэд ногоон олон нийтийн шилдэг бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулахад чухал хувь нэмэр оруулсан. Европын холбооны худалдааны ноёрхох үзлийн үйлдэл нь Дэлхийн худалдааны байгууллагын журам болон олон улсын худалдааны хэвийн дэглэмээс ноцтой зөрчин, Хятад Европын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд саад учруулсан төдийгүй Европын холбооны ногоон хөгжлийн хэлбэрт шилжих үйл явцыг удаашруулах болно. Үүгээр зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад ч нөлөөлөх болно" гэжээ.


Г.Бямба