sonin.mn

СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 4 /interfax/. Санах ойн чип үйлдвэрлэгч дэлхийн томоохон компани болох “Samsung Electronics” хиймэл оюун ухаанд суурилсан технологи бүхий компьютерт зориулсан шинэ хатуу дискийг (SSD) бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлжээ.

PM9E1 диск нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад өгөгдөл дамжуулах хурд, эрчим хүчний хэмнэлт нь 50 гаруй хувиар нэмэгдсэн тул "хиймэл оюуны технологи бүхий компьютерт зориулсан оновчтой шийдэл" болно гэж тус компани үзэж байна.Шинэ SSD загварын хувьд мэдээллийг дараалан унших, бичих хурд нь өмнөх үеийн төхөөрөмжүүдээс хоёр дахин илүү бөгөөд секундэд 13 гаруй ГБ ажээ. Хиймэл оюунаар бүтээсэн контентыг хадгалахад маш их зай шаардлагатай тул "Samsung" компани 4 TБ хүртэлх багтаамжтай дискүүдийг гаргана. 




Америкийн “Intel” компанийн таамаглаж байгаагаар, энэ онд дэлхийн зах зээлд нийлүүлэх хиймэл оюун ухаант компьютерын тоо 40 сая ширхэгт хүрэх бол 2027 он гэхэд ийм компьютерийн зах зээлд эзлэх хувь 60 орчимд хүрнэ.

Сөүлийн хөрөнгийн биржийн баасан гаргийн арилжаагаар “Samsung Electronics” компанийн хувьцаа 1.1 хувиар унасан байна. Он гарснаас хойш компанийн зах зээлийн үнэлгээ 22.8 хувиар буурчээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агенлаг