Өчигдөр БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Энэ үед тус улсын "Шэньжөү 18" хөлгийн сансрын нисгэгчийн багийнхан Хятадын сансрын станцад үүрэг гүйцэтгэсээр байсан бөгөөд сансрын нисэгч Е Гуанфү, Ли Цүн, Ли Гуансу нар сансарт 5 сар гаруй ажиллаж буй юм. Тэд улсынхаа баярыг анх удаа сансрын станцад тэмдэглэж байгаа тэд нар өөрийн санал бодлоо хуваалцан, "Шинжлэх ухаан, технологийн өргөн олон ажилтнууд өдөр шөнөгүй ажил үүргээ гүйцэтгэж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа. Та бүхний сахин хамгаалалтын ачаар бид сансрын станцад амар амгалан ажиллаж, амьдарч байна." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0