ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 2 /CNN/. Лхагва гарагт буюу өнөөдөр Нар хиртэх үзэгдэл тохиож, Өмнөд Америк тивийн зарим хэсэгт ажиглагдана. Энэ удаад Нар цагариг хэлбэртэйгээр хиртэх ажээ.
Дэлхий, Нар хоёрын хооронд Сар орох үед, Сар тойрог замынхаа хамгийн алслагдсан цэгт эсвэл хамгийн ойр цэгт байх үед Нарны бүтэн хиртэлтийн үеийнх шиг Нарны дүгрэгийг бүтэн хаадаггүй. Ийм хиртэлтийг “галт цагариг” хэмээн нэрлэдэг.
Аравдугаар сарын цагариган хиртэлтийн гол зурвас Номхон далай, Атлантын далай мөн Антарктидыг дайран өнгөрөх бөгөөд Номхон далайн зүүн өмнөд хэсгийн алслагдсан арал болох Рапа Нуи, мөн Аргентин, Чилийн өмнөд хэсэгт тэнгэр цэлмэг байвал тод ажиглагдах ажээ.
Харин Хавай, Америкийн Самоа, Бразил, Фижи, Францын Полинез, Мексик, Шинэ Зеланд, Питкэрн, Кирибати, Тонга, Уругвай, Өмнөд Жоржиа, Фолкландын арлууд болон бусад газарт хагас хиртэлт болох гэнэ.
Цагариган хиртэлт АНУ-ын зүүн эргийн цагаар 12 цаг 50 минутад эхэлж, 16 цаг 39 минут хүртэл үргэлжилнэ гэж НАСА агентлаг мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0