sonin.mn

Голомт банк иргэд, харилцагчдынхаа ирээдүйдээ хөрөнгө оруулж, санхүүгийн дархлаатай болоход нь дэмжих “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024.05.15-2024.08.31-ний хооронд амжилттай хэрэгжүүлж дууссан. Бид “Хадгаламжтай аялал” аянаар дамжуулан харилцагч таны хуримтлуулах зуршлыг үргэлжлүүлэн дэмжихээр Ойрх Дорнодыг зорих ээлжит аялалдаа гарахад бэлэн боллоо.

Энэ удаа харилцагч та 2024.10.01-2024.12.31-ний хооронд хуримтлалдаа хөрөнгө оруулаад Ойрх Дорнод тэр дундаа Катар, Оман болон Арабын Нэгдсэн Эмират Улсаар хил дамнан аялах CRUISE аяллын хос эрхийг хожих боломжтой.

Аяны хүрээнд иргэдийн, төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээсэн, хугацаа сунгасан, орлого нэмсэн харилцагч бүрд дараах нөхцөлийн дагуу сугалааны эрх олгох юм.


6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:


  • Шинээр нээсэн
  • Орлого нэмсэн
  • Хугацаа сунгасан 100,000₮ тутамд 1ш сугалаа;


12 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:


  • Шинээр нээсэн
  • Орлого нэмсэн
  • Хугацаа сунгасан 50,000₮ тутамд 1ш сугалаа тус тус олгоно.


Харин нийт сугалаатай харилцагчдаас аяны төгсгөлд хамгийн азтай 10 хүнийг тодруулан 3 улсын, 4 хотоор усан онгоцтой CRUISE аялал хийх хос эрхээр бэлэг барих болно. Ингэхдээ Улаанбаатар хотоос 5 азтан, орон нутгаас үлдсэн 5 азтаныг тодруулахаар төлөвлөөд байна.

Харин та Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн хугацаатай хадгаламжийн дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.


Бяцхан санамж:


  • Зөвхөн 6 сар ба түүнээс дээш хугацаатай, иргэдийн, төгрөгийн хадгаламжид хамаарна.
  • Аяны туршид 6 ба сараас дээш хугацаатай хадгаламжийн харилцагчид дээд тал нь 1 000ш сугалаа, 12 ба түүнээс дээш хугацаатай хадгаламжийн харилцагчид дээд тал нь 2 000ш сугалаа олгох боломжтой.
  • Хугацаатай хадгаламж хаагдсан тохиолдолд тус хадгаламжид олгосон сугалаа идэвхгүй болно.
  • Сугалаа үүсэх нөхцөл хангагдсан тохиолдолд сугалааны дугаар 2 өдрийн дараа үүснэ.
  • Харилцах, хугацаагүй хадгаламж, гадаад валютын хадгаламж, байгууллагын хадгаламж, тусгай хадгаламж болон хөрөнгө оруулалтын хадгаламж энэхүү аянд хамаарахгүй.


Харилцагч та “Хадгаламжтай аялал” сугалаат аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, сонирхсон зүйлээ Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон аваарай.  Таныг Ойрх Дорнодыг зорих “Хадгаламжтай аялал”-д урьж байна.


CRUISE аяллын тухай: CRUISE аялал нь 4-5 одтой зочид буудал, ресторан, энтертайнмент, үзвэр үйлчилгээ, тоглоом, спорт, спа зэрэг хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээг нэг дор цогцлоосон аварга том хөлөг онгоцны аялал юм. Хөлөг онгоцны аялал нь хамгийн аюулгүй, найдвартай аяллаар нэрлэгддэг бөгөөд хэд хэдэн улсын далайн боомт дээр зогсож, 1-2 өдөр аялагчдаа хотоор аялуулж, нэг чиглэлээр хэд хэдэн улс, хотыг үзэх боломжийг олгодгоороо онцлогтой.