Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм. Шинэ урт автобусны үйлчилгээ, чанарын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.
Тэрбээр “Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал өндөр, 18 метр урттай. 15 ба түүнээс дээш халаалтын системтэй, хяналтын камераар тоноглогдсон. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй. Зундаа агааржуулагчтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулагдсан дохиоллын системүүдтэй. Гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай. Төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Жишээлбэл, цахимаар цэнэглэгдсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчилнэ. Гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой. Замын-Үүдийн авто замын хальтиргаа гулгаатай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдалд тааруулж, автобусыг ээлжээр авчирч байна. Сүүлийн ээлжийн автобусыг 1-2 хоногт Замын-Үүдээс татаж авчирна” гэдгийг хэллээ.
Үйлчилгээнд явж байгаа өмнөх цэнхэр урт автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир насжилт хэтрэхээс өмнө шинэ урт автобуснуудаар парк шинэчлэлт хийж байна. Мөн Улаанбаатар хотод явж байгаа 1100 их багтаамжийн автобус, шинэ 31 урт автобус аль аль нь нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн мэдээллийг дамжуулах системтэй.
Шинэ урт автобуснууд “М:1 Таван шар-Офицеруудын ордон”, “М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай” гэсэн иргэд ихээр зорчдог чиглэлд үйлчилгээнд явна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд төв замаар үйлчилгээнд явж байгаа билээ.
Сэтгэгдэл5
Шархад-хороолол чиглэлд ямбий цөөн хэдэн автобус явна, ядарсан олон яаж ийгээд пүрүүс авах тухай бодно
Сайн чанарын чулуун боржуур зарна.Ширхэгийн үнэ 19000 төгрөг,Бөөний үнэ 10 мянган төгрөг.Хотын захиргаанд 180 мянган төгрөгөөр шахаж өгсөн хүнд шагнал болгож 100 мянгыг боржуур бүрээр бодож шагнана.
Бродюр хийж байгаа компани, хувь хүмүүсийн анхааралд: Голын хайргыг, цементтэй холиод зуурч хэвэнд оруулсан бродюр чинь жил хүрэхгүй хагарч унана. Учирнь голын хайрганы гадна талд хүний нүдэнд байтугай микроскопоор ч хахарагдахгүй замаг, нялцгай биетэн наалдсан байдаг юм. ИЙТ АРГААР ХИЙСЭН ХИЧНЭЭН БӨХ ХИЙГЭЭД Ч НЭГ-ХОЁР ЖИЛЭЭС ХЭТРЭХГҮЙ БУТАРЧ УНАДАГ ЮМ. Тиймээс хүний нүдийг гурилаар хуурсан юм хийж, мөнгө төлөгчдийн татвараас хумслахаа зогсоо.
Хятадын 19 мянган төгрөний үнэтэй чулуун боржуурууд бас голдоо цемент хийсэн боржуурууд уу.Битгий хуцаад бай.Нямборжуурын хошногоны үс ээ..
Энэ автобусуудын худалдан авалтыг шалгах хэрэгтэй.Үнийн дүн зөрөөд байгаа тухай бас яригдаж байна.