sonin.mn

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 1 /Kyodo/. Японы нийслэл Токио хотын Шибүяа дүүрэгт олон нийтийн газруудад шөнийн цагаар согтууруулах ундаа хэрэглэхийг нэг жилийн хугацаагаар хоригложээ. Ингэснээр хог хаягдал болон олон хүний дуу чимээг бууруулна. 


Шибүяад 2019 оноос эхлэн сүнсний, шинэ жилийн гэх мэт баяруудын үеэр зарим гудамжинд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосоор иржээ. Гэсэн хэдий ч асуудлууд шийдэгдэхгүй хэвээр байгаа тул хоригийг дахин нэг жилээр сунгаж, илүү өргөн хүрээг хамруулахаар болсон байна.


Уг хориг өдөр бүр 18:00 цагаас өглөөний 5 цаг хүртэл хэрэгжинэ. Энэ оны зургаадугаар сард Шибүяагийн зэргэлдээ орших Шинжүкү дүүрэгт 10 дугаар сарын 31-нд оройны 17 цагаас эхлэн 12 цагийн турш Кабукичо цэнгээний газар болон улаан дэнлүүний гудамжинд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон захирамж гаргажээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг