Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж буй. Тус станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус станцыг барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Тухайлбал, ДЦС-4 нь хэрэглээ багатай шөнийн цагт эрчим хүч үйлдвэрлэж хий алдаад, орой 5-9 цагийн оргил ачаалалтай үед ачааллаа дийлэхгүй тохиолдол гардаг. Тиймээс Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдөр оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй болно гэсэн үг юм. Цаашид, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж байна” гэлээ.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн”компани гүйцэтгэхээр болж, энэ сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байна. БНХАУ-ын “Энвижн"компанийн олон улсын төслийн захирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй Багануурын дэд станцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуур станцын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Бид өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө энэхүү станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Батарей хуримтлуурын станцыг барих ажлын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажил тус тус хийнэ. Мөн одоогоор Монгол улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг нь орж ирээд байгаа бөгөөд удахгүй суурилуулалтын ажлыг хийх юм. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой байдаг. Үүнээс гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарейн станц нь 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой юм байна.


Ням - 02 сарын 22,
2026
Сэтгэгдэл8
10 жилийн дараа хог болох юм бариад байхаар наад ирээдүйд чинь ямар найдвар байхав.
Яг өнөөдөртөө эрчим хүчний асуудлыг шийдэх боломжит ганц гаргалгаа энэ л байх даа. Одоо батерей чинь олон жил ашиглах боломжтой болсон ба бусад улс орнууд ийм байдлаар оргил ачааллаа шийдвэрлэж байна.
оросууд станц бариулахгүй байна. Тэгэх дээр манайх ийм арга ядсан байдлаар болтугай гал алдахгүйг хичээх хэрэгтэй. Шөнөдөө ОХУ руу үнэгүй нийлүүлж байгаа эрчим хүчээрээ цэнэглээд, зөрүүлээд орой оросоос авдаг эрчим хүчээ үүгээрээ нөхнө
Уултай, устай газар усан цэнэгт станц бариач. 1000 жилийн настай бүтээн байгуулалт чухал болохоос 10 жилийн насгүй хогоор яахав.
Усан цэнэгт өвөл хөлдөөд бүтэн чадлаараа ажиллахгүй. Өвөл хэрэглээ өндөр байхад.
80 хувь ч арай бишээ. Гэхдээ явж л бгаа юм бна
Улстөрч нэртэй хулгайчууд цавчаагаа булаацалдаад эрчим хүчний салбарыг чөдөрлөөд байгаа. Эцэст нь хувьчлах нэрээр бохир мөнгөө угаах, монополь капиталист болох гэж хичээж байна.
Улстөрч нэртэй хулгайчууд цавчаагаа булаацалдаад эрчим хүчний салбарыг чөдөрлөөд байгаа. Эцэст нь хувьчлах нэрээр бохир мөнгөө угаах, монополь капиталист болох гэж хичээж байна.